Page 8 - Бат хааны байлдан дагуулал
P. 8

Орос хэвлэлийн Өмнөтгөл


                Монголын сэтгүүлч Ч. Чойсамбын «Бат хааны байлдан дагуулал» ном
                нь XIII зууны I хагасын үеийн монголчуудын байлдан дагууллыг уран

                сайхнаар  дүрсэлжээ.  Зохиогч  гол  анхаарлаа  Орос  болон  Баруун
                Европыг  түрэмгийлсэн  Бат  хааны аян дайнд хандуулсан  бөгөөд нэн
                ялангуяа  Оросын  ванлигуудын  сүйрэл,  Рязань,  Владимир,  Коломна,
                Козельск, Москва, Киев  хотын  мөхөл,  Польш,  Унгар,  Чехи,  Австрид

                халдсан  явдлыг  тодорхой  өгүүлсэн  байна.  Зохиогчийн  үзэж  буйгаар
                их хаан Өгөдэй 1241 оны эцсээр нас барсан тухай мэдээ Батын сонорт
                хүрсэн  нь  түүнийг  Итали,  Франц,  Германыг  байлдан  дагуулахаас
                татгалзаж, их цэргийнхээ жолоог эргүүлэхэд хүргэжээ. Улмаар Европ

                аврагдсан юм.


                Түүхийн шинжлэх ухааны үүднээс тунгаан үзвэл Ч. Чойсамбын ном
                Монголын байлдан дагууллын тухай бидний мэдэх зүйл дээр шинээр
                нэмсэн  зүйлгүй.  Гэсэн  хэдий  ч  энэхүү  бүтээл  нь  орчин  үеийн
                монголчууд өөрсдийнхөө түүхд хэрхэн хандаж буйн илрэл учир орос
                уншигчдад  сонирхолтой  билээ.  Монголчуудын  байлдан  дагуулалд

                нэрвэгдсэн Оросын болон бусад ард түмний ой тоонд Батын байлдан
                дагуулал нь бум буман хүнд үхэл хагацал, зовлон зүдгүүр авчирсан,
                хот  тосгод  хийгээд  соёлын  үнэт  зүйлийг  устгасан  аюумшиг  болон

                хоногшин үлдсэн юм. Орос орны хувьд эдгээр аян дайны үр дагавар
                бол  жам  ёсны  хөгжлийг  нь  гольдролоос  гаргаж,  200  гаруй  жил
                үргэлжилсэн харийн талхи тогтсон явдал байлаа. татар-монголчуудын
                түрэмгийллийн тухай иймэрхүү төсөөллийг Оросын болон гадаадын
                түүхчдийн  судалгаа  ерөнхийдөө  баталж  байсан  юм.  Тиймээс  Орос

                анх  удаа  ил  мөргөлдөөнд  татаруудыг  дийлж  чадсан  1380  оны
                куликовын тулалдаан нь Оросын ард түмний ой тоонд гарамгай байр
                эзэлдэг.


                Гэхдээ энэ бол ялагдсан талын үзэл бодол гэж хэлж болно. Чойсамбын

                ном  бол  эдгээр  үйл  явдлын  талаарх  эрт  цагийн  ялан  дийлэгчдийн
                орчин үеийн үр садын байр суурийг илэрхийлж буй бүтээл юм.
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13