Page 5 - Бат хааны байлдан дагуулал
P. 5

Никифоровын  өмнөх  үг  юм.  Энэ  өмнөх  үгийг  алагчлаагүй,  бодит,
                шударга гэж хэлж хэрхэвч болохгүй…



                Таны ном Оросод ихээхэн амжилт олно гэж би бодож байна. Үгүй ядаж
                ингээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.


                Таныг хүндэтгэсэн Андрей Рыбалов, хууль зүйн сэтгүүлийн ерөнхий
                редактор.


                Таны  бичсэн  «Бат  хааны  байлдан  дагуулал»  ном,  энэ  номд  Ю.А.
                Никифоровын  бичсэн  өмнөх  үгийг  уншихад  хоёр  өөр  сэтгэгдэл
                төрлөө.  Таны  бүтээл  баримтаар  баялаг,  өөрийн  гэсэн  байр  сууриа

                тууштай баримталсан, амьд, сонирхолтой бичигдсэн сайн ном болжээ.
                Харин  Ю.А.  Никифоров  Зөвлөлтийн  үеийн  түүхчдийн  арга  барил,
                итгэл үнэмшлээр шүүмж бичсэнд би харамсаж байна. Ер нь түүхч бус

                мэргэжилтэй  хүн  ийм  чамбай  бүтээл  туурвисанд  эмзэглэсэн  түүхч
                мэргэжилтэй хүн ингэж хазгай хандсан байх гэж бодлоо.


                Гэхдээ  нэг  зүйлийг  Танд  хэлэхэд  одоогийн  оросууд  монголчуудыг
                өөрсдийн  өвөг  дээдэс  гэж  үздэг  шүү.  Мөн  Таны  ном  Оросод  түүх
                сонирхдог хэн бүхний сонирхлыг татсан гэдгийг хэлэхэд таатай байна.


                Таны уншигч Алексей Волынец.


                Номын эхэнд, Орос хэвлэлд зориулсан өмнөх үгэнд түүхийн ухааны

                доктор Ю.А. Никифоров «Түүхийн шинжлэх ухааны үүднээс тунгаан
                үзвэл Ч. Чойсамбын ном Монголын байлдан дагууллын тухай бидний
                мэдэх  зүйл  дээр  шинээр  нэмсэн  зүйлгүй»  хэмээн  уншигчдад

                мэдээлсэн  нь  бий.  Хэдэн  хуудсын  доор  зохиогч  ч  өөрөө  «Юуны
                түрүүнд би бол түүхч биш, тиймээс миний ном нэг сэдэвт түүхийн
                зохиол  биш  гэдгийг  онцолж  хэлмээр  байна.  Гэсэн  хэдий  ч  би
                чадлынхаа  хэрээр  анхдагч  эх  сурвалжуудад  түшиглэхийг  чармайж,
                түүхийн  жимээр  хазайлгүй  урагшлахыг  хичээсэн  юм»  гэж  үнэнээ

                өчжээ.  Эндээс  уншигчдад  зүй  ёсны  нэг  асуулт  урган  гарна.  Тэгвэл
                яагаад  өөрийгөө  мэргэжилтэн  гэж  үздэггүй  салбарт  зохиогч  хүчээ
                сорих гэсэн юм бол?...
   1   2   3   4   5   6   7   8   9   10