Page 7 - Бат хааны байлдан дагуулал
P. 7

XIII  зууны  Монголын  эзэнт  гүрэн,  суут  богд  Чингис  хаан  болон
                түүний  үр  садын  хийсэн  аян  дайнууд  нь  зөвхөн  алж  талах,  тонож

                дээрэмдэх төдий үйл байгаагүй бөгөөд тархай бутархай, эв нэгдэлгүй
                олон  улс  орныг  хууль  журмын  доор  нэгтгэж,  даян  дэлхийг
                амирлуулахад чиглэгдсэн, чухамхүү өнөө цагийн даяаршил, дипломат
                ёсыг тогтоон хэвшүүлэх гэсэн ариун үйлс байсан юм.


                Бие баатар болбоос нэгэн үеийн баатар, билиг баатар болбоос түмэн

                үеийн баатар гэсэн эцэг дээдсийн минь захиас бий. Чухамхүү Чингис
                хаан болон түүний агуу ач нар болох Хубилай, Бат, Хүлэгү нар билиг
                баатар байсан тул олон зуунд мартагдалгүй дуурсагдаж ирсэн юм.


                Таны  ном  эх  түүхээ  шимтэн  судалдаг  хүн  бүрийн  ширээний  ном

                болсон  гэдэгт  итгэлтэй  байна.  Таны  номын  ариун  үйлст  амжилт
                хүсэхийн сацуу энэ мэт чамбай бүтээлийг таниас хүсэн хүлээсэн олон
                уншигч байгааг сануулъя. Номын цагаан буян дэлгэрч, Монгол орныг
                минь мөнх хөх тэнгэр өнөд ивээх болтугай!


                М. Тэгшбаяр, Дэмчигийн хийд, Ханбогд сум, Өмнөговь аймаг
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12