Page 4 - Бат хааны байлдан дагуулал
P. 4

байсныхаа  хүчинд  ялан  дийлж  чадсан  гэдгийг  орчин  үеийн  Оросын
                түүхийн боловсролтой хүмүүс ойлгож, хүлээн зөвшөөрч буй юм.



                Таныг  хүндэтгэсэн  Константин  Сычёв,  Брянскийн  орон  нутгийн
                судлалын музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан.


                Танд Роза Сагдеева бичиж байна. Хэдийгээр би татар хүн ч Москвад
                амьдарч,  ажилладаг.  Гэхдээ  Таны  адил  эх  түүхээ  шимтэн  сонирхдог
                нэгэн. Саяхан би Таны номыг худалдан авч, амтархан уншлаа. Та бид
                хоёр  адилхан  байр  суурьтай  юм.  Бидний  түүхийг  бидний  өмнөөс

                дэндүү  удаан  бичсэн.  Одоо  боллоо.  Бид  өөрсдийнхөө  түүхийг
                өөрсдөө бичиж болдог тэр цаг үе ирлээ. Цаг хугацаа, түүхэн хүчин
                зүйлийн  улмаас  газар  нутаг,  хил  хязгаараар  алслагдсан  ч  бид  нэг  л
                өвөг дээдэстэй үндэстнүүд…



                Таны цаашдын судалгааны ажилд өндөр ажил хүсэхийн сацуу өөрийн
                бичсэн «Алтан ордны улсын хаадын мөнгөн зооснууд», ээж Меймуня
                Мубаракшинагийн  хамт  туурвисан  «Татаруудын  тухай  бидний  мэдэх
                болон мэдэхгүй баримтууд» номоо илгээж байна.


                Таныг хүндэтгэсэн Роза Замильевна Сагдеева.


                Бат хааны аян дайны тухай Таны номыг уншсандаа ихэд тааламжтай

                байна.  1237-1240  оны  үйл  явдлыг  ялагдсан  бус,  харин  ялсан  тал
                өгүүлсэн  тийм  бүтээл  Орос  орныхоо  түүхийг  шимтэн  сонирхогч
                бидэнд үнэхээр үгүйлэгдэж байсан юм. Учир нь ялагдсан тал өөрийн
                ялагдлыг эсвэл ихэвчлэн санаанаасаа зохиосон ямар нэг «бодит» хүчин

                зүйлээр  (тухайлбал,  хагас  сая  цэрэгтэй  Монголын  арми  ч  юм  уу)
                зөвтгөн хаацайлдаг, эсвэл «ялагдлаа бид ялалт болгож чадсан» гэх мэт
                хий  хоосон  зүйлээр  сэтгэлээ  хуураад  өнгөрдөг.  Энэ  талаарх  монгол
                байр суурьтай танилцах нь уг үйл явдалд илүү бодит үнэлгээ өгөхөд
                тустай…



                Таны номд өгүүлэгдсэн үйл явдлууд орос хүмүүсийн зүрх сэтгэлийг
                одоо ч догдлуулж байгаа нь Таны хувьд нууц биш байх аа. Үүний нэг
                тод  жишээ  бол  Таны  номын  орос  хэвлэлд  зориулж  бичсэн  Ю.А.
   1   2   3   4   5   6   7   8   9