Page 3 - Бат хааны байлдан дагуулал
P. 3
Номын тухай
Таны бичсэн «Бат хааны байлдан дагуулал» номыг уншлаа. Олон
тооны бүтээлийг задлан шинжилсний үндсэн дээр Та энэхүү
сонирхолтой номдоо Монголын байлдан дагуулагчийн суу билгийг
барим тавим нотлон үзүүлсэн байна. Таны номыг нэг л амьсгаагаар
уншлаа, зохиогч бичлэгийн ихээхэн авьяас, задлан шинжлэх чадвартай
гэдэгт эргэлзэх зүйл алга…
Зөвлөлтийн түүхчид, түүх-утга зохиолын чиглэлээр туурвидаг
зохиолчид Монголын байлдан дагууллын ач холбогдлыг ихээхэн дарж
байсан, өөрсдийн улс төрийн байр суурины улмаас Чингис хаан, Бат
хаан болон тэдний залгамжлагчид зэрэг гайхамшигт цэргийн
жанжнуудын түүхэн үйл ажиллагааны цар хүрээг ойлгох чадваргүй
байсан гэдэгтэй би Тантай санал нийлж байна…
Бат хаан болон Зүчийн улсын бусад хаадын түүхэнд гүйцэтгэсэн
үүрэг, тэдэнд өгч буй эерэг үнэлгээ бол анхдагч эх сурвалж, шинжлэх
ухааны холбогдох ном зохиолыг Та ул суурьтай судалсны үр дүн юм.
Гэхдээ Чингис хаан, түүний удмынхны аян дайн, мөн Ижил мөрний
сав газарт тэдний байгуулсан татар улс Орос орны түүхэнд
гүйцэтгэсэн үүргийг манай судлаачид зөвхөн сөргөөр тусгадаг гэж
Та боддог нь учир дутагдалтай. Чухамхүү Бат хааны байлдан дагуулал,
түүний залгамжлагчдын төр барьж байх үед өнөө цагийн Орос улс
үүсэн бүрэлдэж, олон тооны дайсантай тэмцэн газар нутгийнхаа
бүрэн бүтэн байдлыг хадгалж чадсан, Монголын байлдан
дагуулагчдын үр удам нь Оросын ард түмний зүгээр нэг хэсэг биш,
харин түүний үнэлж баршгүй генийн сан болсныг орчин үеийн
сэтгэгчид аль эрт ойлгосон билээ. Түүнчлэн орчин цагийн орос хэлний
үгийн сан монгол, татар үгээр дүүрэн бөгөөд тэдгээр үггүйгээр
өнөөгийн Оросын үндэсний хөгжлийг төсөөлөх аргагүй юм. Энэ тал
дээр Тантай би санал бүрэн нийлж байна…
Эцэст нь хэлэхэд монголчууд Оросыг тооны олноор бус, гагцхүү сайн
зохион байгуулалт, сайн зэвсэглэл, цаашлаад тухайн үедээ бусад
үндэстнээс илүү өндөр түвшний соёлтой, тэр ч байтугай хөгжилтэй

