Page 6 - Бат хааны байлдан дагуулал
P. 6
Ч. Чойсамбын ном хэвлэгдэн гарах мөчид чухам Бат болон түүний
байлдан дагууллын талаар олонд тэр бүр хүртээлгүй, мөн эрдэм
шинжилгээний бага хурлын товхимолд нийтлэгдсэн зарим нэг
өгүүллийг эс тооцвол судалгааны ажил манай оронд бараг байгаагүйг
тэмдэглэвэл зохино. Түүнээс гадна энэхүү бүтээл нь «эдгээр үйл
явдлын талаарх [Батын түрэмгийлэл — Р. П.] эрт цагийн ялан
дийлэгчдийн орчин үеийн үр садын байр суурийг илэрхийлж буй» тул
орос уншигчдын хувьд шинэлэг юм. Тиймээс Ч. Чойсамбын ном
Монголын байлдан дагууллыг сонирхогч түүхийн хорхойтнуудын
номын санг баяжуулах төдийгүй, Монголын эзэнт гүрний түүхийг
судалдаг мэргэжилтнүүдийн ном зүйн жагсаалтанд орох нь гарцаагүй.
Монголын Дундад зууны зохиогчдын ч, орчин үеийн судлаачдын ч
анхаарлыг урьд нь татаж байгаагүй Батын тухай ном бичсэн нь
дуурайл болохуйц юм…
Түүнчлэн Ч. Чойсамба өөрийн бичсэн номоо орос хэл рүү
хөрвүүлсэнд хүндэтгэлтэй хандахгүй байхын аргагүй. Номын
найруулга нь хөнгөн, уншигчдыг эзэмдсэн, харин хэл нь Оросын
зарим зохиогчдынхыг бодвол илүү тансаг, утга зохиолын болжээ…
Гэхдээ зохиогч зарчмын хувьд шинэ мэдээлэл толилуулаагүй атлаа
Зөвлөлт, Оросын судлаачдын сөргөөр дүрсэлдэг Батыг гэрэлтэй
гэгээтэй талаас нь өгүүлэх оролдлого хийсэн байна… Ер нь энэ номыг
шинжлэх ухаанархуу хэлбэрт оруулахын оронд уран сайхан-нийтлэл
зүйн зохиол маягаар туурвих нь зүйтэй байсан байж болно…
Р.Ю. Почекаев, «Вестник Санкт-Петербургского университета».
Декабрь 2006 г. Сер. 2. Вып. 4. С. 330-337 (товчлон орчуулав).
Бат хааны байлдан дагууллын тухай таны бичсэн номыг шимтэн
уншлаа. Түүхийн бодит үнэнийг гуйвуулан хэт нэг талыг барьсан,
эсвэл үзэл суртлын мананд төөрч бичсэн бүтээлүүдийг уншиж ирсэн
бидний хувьд үнэхээр хүсэн хүлээсэн сайхан ном болжээ. Хэдийгээр
би байлдан дагуулал, дайн тулааны эсрэг үзэлтэй ч монгол хүний
хувьд өвөг дээдсийнхээ түүхээр бахархаж явдаг нэгэн билээ.