Page 37 - Бат хааны байлдан дагуулал
P. 37

хаалганы  ойролцоо  төв  дунд  зассан  ширээн  дээр  алт,  мөнгөн  сав
                суулганд  ундаа  дүүргэсэн  байх  боловч  Бат  болон  нэг  ч  татар  ноён

                өмнөө  ая  барьж  хөгжим  тоглохоос  нааш  уудаггүй  ажээ.  Түүнийг
                гадаалах үед толгой дээр нь нарны шүхэр буюу жадны үзүүрт жижиг
                асар мэт зүйл барьж явах бөгөөд бусад татар ихэс ноёд мөн тэдний
                хатад бас ингэж явцгаах ажээ. Энэхүү Бат албат нартаа их л энэрэнгүй

                байдаг  боловч  бүгд  түүнээс  их  л  эмээдэг  бөлгөө.  Харин  дайн
                тулалдаанд  бол  үлэмж  догшин  ширүүн  хүн.  Он  удаан  жил  байлдаж
                дайтаж  байгаа  болохоор  тэрээр  дайн  тулалдааны  явдалд  нэвтэрхий
                боловсорсон          төдийгүй        их     л     залирхаг       ажгуу»[19]        хэмээн

                «Монголчуудын түүх» бүтээлдээ Бат хааныг дүрсэлсэн байдаг.


                Харин Ж. дель Плано Карпинитэй адил даалгавартай Их Монгол улсад
                1253-1255  онд  Францын  ван  IX  Луигийн  тушаалаар  зочилсон  Г.  де
                Рубрук ийн бичжээ: «Би Батын ордыг хараад ихэд сүрдэв. Орд нь эргэн
                тойрон гурав буюу дөрвөн мод газар хүн амьтан дүүрэн байх бөгөөд
                анх харахад том хот шиг над санагдаж байв. /.../ Маргааш нь биднийг

                ордонд  аваачсан  боловч  цугларсан  эрэгтэй,  эмэгтэй  олон  хүн
                багтахгүй  байсан  тул  Бат  том  асар  бариулахаар  тушаасан  байв.  Бат
                ямар  нэг  юм  асуухаас  нааш  үг  дуугарч  болохгүй,  юм  асуувал  товч
                хариулаарай гэж замчин маань бидэнд сануулан хэлсэн байв. /.../ Тэр

                [Бат]  өөрөө  алтан  чимэглэлтэй  ор  мэт  том  хаан  ширээнд  суух  ба
                түүнд гурван гишгүүрээр өгсөж хүрнэ. Батын хажууд нэгэн хатагтай
                [Борогчин]  сууна.  Эрэгтэйчүүд  нь  баруун  ба  зүүн  талаар  энд  тэнд
                таран  суусан  байлаа.  Эмэгтэйчүүдийн  талд  Батын  хатан  цөөн  хүн
                сууж, үлдсэн  зайд эрэгтэйчүүд суусан  байв. Асрын хаалганы  дэргэд

                вандан дээр эрдэнийн чулуун шигтгээтэй том том алт, мөнгөн хул аяга
                ба  айраг  хийж  тавьсан  байв.  Бат  биднийг  ширтэж  бид  ч  түүнийг
                ширтэн  зогсоход  Бат  нь  /.../  Жан  дө  Бомон  ноёны  хэр  нуруутай  хүн

                шиг  санагдав.  [Харамсалтай  нь  бид  Жан  дө  Бомон  ноён  хэр  өндөр
                нуруутай  байсныг  мэдэхгүй.  Гэвч  загалмайтны  аян  дайнд  оролцож
                явсан, Францын флотын адмирал тэрбээр дундаас дээш нуруутай хүн
                байсан болов уу гэж таамаглаж болно — Ч.Ч.]»[20]


                Персийн  түүхч  Ала  ад-Дин  Ата-Мелик  Жувейни:  «Батын  хэлсэн  үг
                бүх  улс  орны  даган  биелүүлэх  хууль  болдог  байв.  Бас  аль  ч  шашин
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42