Page 42 - Бат хааны байлдан дагуулал
P. 42

илүү харгис хэрцгий байсан уу? тийм хүний нүнжиггүй алан хядагч
                байсан  уу?  гэвэл  үгүй.  Тэрбээр  байлдан  дагуулсан  хүн  ам,  газар

                нутгийн  хэмжээгээр  бусдаас  өргөн  цартай  байсан  болохоос  аливаа
                байлдан дагуулагчийн сүр хүч, омог төгөлдөр байдлаа үзүүлэх цагтаа
                үзүүлдэг,  өршөөх  үедээ  өршөөдөг  тэр  л  жам  ёсны  дагуу  байлдаж,
                дийлж, дэглэж, журамлаж байсан юм»[29] хэмээн түүхч Ж. Болдбаатар

                бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй юм.


                хорвоогийн  амьдрал  зоос  адил  хоёр  талтай  байдаг  тул  асуудалд
                ганцхан сөрөг талаас нь, тодруулбал есөн хөлт тугийн доор алагдсан
                хүн,  эвдэрсэн  хотын  тоогоор  хандаж  болохгүй.  Зоос  ар,  өвөр  хоёр
                талтай  баймааж  үнэ  цэнэтэй  болдог.  Тиймээс  Монголын  байлдан

                дагуулалд  ч  гэсэн  эерэг,  сөрөг  талаас  нь  хандаж  гэмээнэ  түүхийг
                гуйвуулаагүй хэрэг болно.


                Ганцхан монголчууд л цус асгаруулж байлдан дагуулал хийдэг байсан,
                бусад  нь  боловсон  аргаар  өөр  үндэстнүүдийг  эрхшээлдээ  оруулж
                байсан  гэж  хэлэх  хүн  гарахгүй  биз.  Түүхийн  хуудсыг  сөхөөд  үзье.

                Ромчууд  төрөлх  хотоо  «Мөнхийн  хот»  болгохдоо,  Доголон  Төмөр
                Азийг  байлдан  дагуулахдаа,  испаничууд  индианчуудыг  загалмайтны
                шашинд  «оруулах»-даа,  англичууд  бүдүүлэг  ард  түмнийг  «соён
                гэгээрүүлэх»-дээ,  Гитлер  «мянган  жилийн  түүхт  гуравдугаар  райх»

                гэгчээ байгуулахдаа, Ленин коммунизмыг барихдаа ямар замыг сонгож
                байсан билээ? Америк дахь испаничуудын адгууслал, Гитлерийн хүн
                шатаадаг  зуух,  Сталины  хорих  лагериудтай  Монголын  байлдан
                дагууллын үеийн гэгддэг харгислал зүйрлэгдэхгүй нь лавтай.


                Энэ талаар Английн түүхч Э. Филлипсын бичсэн нь сонирхол татдаг:
                «Харгислал,  зэрлэглэлийн  тухайд  гэвэл  саяхан  хүртэл  Европт  ч  тэр,

                Азид ч ийм зүйл үйлдэгдэж л байсан. Тэгэхдээ зэрлэг тал хээр газар
                өссөн  бус,  харин  соёл  иргэншил  бүхий  нийгэмд  хүмүүжсэн  хүн
                тэрхүү харгислалыг үйлдэж байсан юм»[30] гэсэн байдаг.


                Бид  сая  сая  хүмүүнийг  морьдынхоо  туурайгаар  гишгэлсэн

                монголчуудыг  зөвтгөх  гээгүй.  Гэхдээ  Чингис  хаан,  түүнийг
                залгамжлагчдын  үеийн  дайн  дажныг  аваад  үзвэл  ихэнх  тохиолдолд
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47