Page 45 - Бат хааны байлдан дагуулал
P. 45
Урт удаан хугацааны турш монголчууд тооны олноороо улс
үндэстнүүдийг байлдан дагуулж байсан, тэд улс орон доторх зөрчил
хямрал, бутралыг далимдуулан эзэлдэг байсан гэж үзсээр, номлосоор
ирсэн. Тэгвэл дэлхийн түүхийг дахиад сөхвөл Орос, Хятад хэмээх
хоёр том гүрнийг бүхэлд нь эзэлж байсан үндэстэн монголоос өөр
үгүй. Энд монголчуудын тооны асуудал сонирхол татдаг.
«XIX зууны бүх эрдэмтэн, нийтлэлч нар тооны олноороо бүгдийг
дарсан тоолж барашгүй үй түмэн цэрэг Азиас гарсан гэж үзэж байсан.
Одоо бид монголчууд ердөө л 600 мянган хүн байсан, тэдний арми
болох 130-140 мянган цэрэг Хятад ба Солонгос, Дундад Ази ба Иран
[Перс], команийн талд байлдаж байсныг мэдэх болсон. Тэр үед Оросод
6 сая орчим, Польш, Литвад 1,6 сая, Ижил мөрний хөвөөгөөр 700
мянга, Дон ба Карпатын хоорондох тал нутагт 500 мянган хүн амьдарч
байв»[32]. түүнчлэн Кавказад 5 сая, Хорезмд 20 сая хүн, Хойд
Хятадад 46 сая, Өмнөд Хятадад 60 сая хүн амьдарч байсан гэж үздэг.
Үүн дээр солонгос, иран зэрэг олон сая хүн амтай үндэстнийг нэмэх
хэрэгтэй. Тэгвэл XIII зуунд яаж ч бодсон монголчууд нэг саяас илүү
хүн амтай байгаагүйг сүүлийн үеийн судалгаанууд тогтоосон юм.
Тэгэхээр олон арван үндэс угсааны 150 сая хүнийг ихээр бодоход нэг
сая монгол байлдан дагуулсан болж таарна. Хэрэв XIII зууны Монгол
600 мянган хүн амтай байсан гэж үзвэл нэг монгол хүнд эзлэгдсэн
орны 250 иргэн (!) ногдох нь.
Испаничууд нум сумтай индианчуудыг галт зэвсгээр хядаж, англичууд
жадтай африкчуудыг пулемётоор шүршиж эрхэндээ оруулсан. Тэгвэл
монголчуудад эзлэгдсэн орнуудын армитай харьцуулбал үлэмж илүү
зэр зэвсэг байсангүй. Цэрэг дайчны тооны хувьд харин ч өч төчнөөн
дахин цөөн байв. Харьцаа ийм байхад монголчууд яаж хүний ухаанд
багтамгүй асар өргөн нутгийг мориноос өөр уналгагүй байсан үед
байлдан эзэлж чадав гэсэн асуулт гарч ирэх нь гарцаагүй.
Монголчууд зэр зэвсгийн хувьд тухайн үеийн бусад үндэстнээс
илүүгүй байв. Галт зэвсэг бүхий европчууд нум сум, жад төдийхнөөр
зэвсэглэсэн Америк, Африк, Ази тивийн ард түмнүүдийг эзлэхдээ
түүхэнд үзэгдээгүй зэрлэг авир гаргаж байсан юм. Тэгвэл монголчууд