Page 49 - Бат хааны байлдан дагуулал
P. 49

Монголын  байлдан  дагууллыг  өргөн  цар  хүрээтэй  дээрэм,  тонуул
                дагалдсан  нь  ойлгомжтой.  Гэхдээ  тэднийг  буруутгаж  болох  уу?  Үе

                үеийн  шилдэг  байлдан  дагуулагчдын  нэг  Наполеон  дээр  үед  үүссэн
                «Дайн дайнаа тэжээх ёстой» хэмээх зарчмыг яс мөрддөг байв. Энэ бол
                ялагдсан дайснаа хайр найргүй тонож дээрэмддэг тогтолцоог дэмждэг
                хүний үг мөн. Музейг цөлмөхөө юман чинээ боддоггүй тэрээр сүм

                хийдээс хүртэл архадуудын мөнгөн хөшөөг дээрэмддэг байв. Тэгвэл
                Наполеоноос 2000 гаруй жилийн тэртээ галлчуудын жанжин Бренний
                хэлсэн үг түүхэнд үлдсэн ба түүнийг хэн ч буруутгадаггүй. ХТӨ 390
                оны долоодугаар сард тэрээр ялагдсан ромчуудаас ихээхэн хэмжээний
                төлбөр  нэхжээ.  Ромчууд  чадан  ядан  төлбөрийг  цуглуулаад  дуусч

                байхад  Бренн  жин  татсан  хүнд  илдээ  жинлүүр  дээр  тавьж,  нэмж
                төлөхийг  шаардсан  байна.  Ромчуудыг  бухимдахад  Бренн  хээв  нэг:
                «Ялагдсаны  хохь»  гэжээ.  Бренний  зарчмаар  дэлхийн  империалист
                гүрнүүд  колони  орнууддаа  хандаж  байв.  Ялангуяа  Африкийн  хүн

                ардыг боол болгон худалдахын зэрэгцээ байгалийн бүхий л баялгийг
                нь мөлжин сорж байсан европчуудыг өдгөө хэн буруутгаж байна?


                XIII зууны монголчуудын хувьд дээрэм тонуул нь амь насаараа дэнчин
                тавьж,  аян  дайнд  мордохын  нэг  үндсэн  шалтгаан  байв.  Ялсан  нь
                дээрэмдэж,  ялагдсан  нь  дээрэмдүүлдэг  нь  дайны  жам  хойно  Хятад,

                Орос, Перс зэрэг орныг тоносон хэмээн XIII зууны монголчуудад ял
                тулгах эрх хэнд ч үгүй.


                XIII зууны монголчууд дэлхийг байлдан дагуулахаар төрсөн, Чингис
                хаан      болон       түүнийг       залгамжлагчид          монголчуудыг           удирдан
                чиглүүлэхээр  төрсөн  байлаа.  Дэлхийг  байлдан  дагуулж,  соёл

                иргэншлийн  түүхэнд  тод  ул  мөрөө  үлдээсэн  үндэстэн  чухамхүү
                монголчуудаас өөр ховор юм.


                Монголчуудын  тухай  нэгэн  бүтээлд:  «Саатаж  тогтохын  аргагүй
                эрэлхэг зоригтой энэ хүмүүс ямар ч амьдралгүй асар уудам цөл говь,

                уул даваа, тэнгис далайн саад тотгор, цаг уурын хүнд хүчир байдал,
                өлсгөлөн  болон  өвчинд  нэрвэгдэхийн  алиныг  ч  даван  туулах
                чадвартай  байсан  юм.  Тэд  ямар  ч  аюул  заналаас  айдаггүй,  ямар  ч
                хэрэм  бэхлэлтээс  бэрхшээж  саатдаггүй  байсан  бөгөөд  тэднээс
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54