Page 51 - Бат хааны байлдан дагуулал
P. 51

Монголчууд энх цагт болон дайны үед


                Монголчуудын  ахуй  амьдралыг  тусгасан  тухайн  үед  нь  аж  төрж
                байсан  буюу  орчин  цагийн  хүмүүсийн  бичиж  үлдээсэн  түүхэн  эх

                сурвалж төдийлөн хангалттай биш юм. Үүний нэг нь Сплит хотын лам
                Фомагийн тэмдэглэл билээ. Мажар дахь монгол цэргүүдийг дүрсэлсэн
                түүний  зураглал  одоо  ч  сонирхол  татмаар.  Фома  гагцхүү  өөрийн
                нүдээр  үзсэнээ  бичиж  үлдээсэн  учир  тэрхүү  тэмдэглэл  нэн  үнэ
                цэнтэй.



                «Тэр  хүмүүс  намхан  нуруутай,  гэхдээ  өргөн  цээжтэй.  Царай  зүс  нь
                аймшигтай.  Нүүр  нь  сахалгүй  бөгөөд  хавтгай,  хамар  нь  монтгор,
                жартгар  нүд  нь  хоорондоо  зай  ихтэй.  Хүйт,  чийг  нэвтэрдэггүй
                хувцасных нь үс дотогшоо харсан хоёр давхар арьснаас бүрдэх учир

                хайрстай  адил.  Малгай  нь  арьс,  эсвэл  төмрөөр  хийгдсэн.  Зэвсэг  нь
                гэвэл махир сэлэм, саадаг, нум сум. Сум нь төмөр, эсвэл ясаар хийсэн
                шовх үзүүртэй бөгөөд манай сумнаас дөрвөн хуруу урт. Хар, эсвэл
                цагаан өнгийн туг нь адууны дэлний молцогтой.


                Тэд  морио  эмээлгүй  унах  бөгөөд  морьд  нь  намхан,  гэхдээ  урт  зам

                туулах болон өл даахдаа сайн. Морьд нь тахгүй атлаа зэрлэг ямаа адил
                хад,  асга  өөд  авирч,  давхидаг  ба  гурван  өдрийн  турш  давхичихаад
                бага зэрэг амарч, жаахан өвс идээд л сэргэнэ.


                Хүмүүс нь ч гэсэн хоол хүнсэндээ нэг их анхаарал тавьдаггүй, маш

                хатуу хүмүүжилтэй, тэд талх идэхгүй ба хоол нь мах, ундаа нь айраг
                ба  цус.  олон  тооны  олзны  хүмүүсийг,  ялангуяа  зэвсэглэсэн
                команчуудыг  өөрсдийн  хамт  авч  явна.  Байлдаанд  орохдоо  тэднийг
                урдаа  туудаг  ба  зоригтой  тулалдахгүй  байхыг  нь  харах  л  юм  бол

                алчихна. Монголчууд өөрсдөө тулалдах тийм ч дуртай биш. Тэднээс
                хэн  нэг  нь  алагдчихвал  авс  хайрцаг  гэхгүй  тэр  дор  нь  л  газарт
                булчихна. Тэдний морьдын гаталж чадахгүй гол гэж бараг үгүй. Бүр
                өргөн гол мөрөн таарвал хийлсэн гүзээ, сал, завиар гатална. Майхан

                нь  даавуу,  эсвэл  арьсаар  хийгдсэн  байдаг.  Хэдийгээр  тэд  маш  олон  ч
                хооронд  нь  ямар  нэг  битүү  дургүйцэл,  маргаан  зөрчил  үгүй.  Тэд
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56