Page 54 - Бат хааны байлдан дагуулал
P. 54
«14-өөс 60 хүртэл насны бүх монгол эрчүүд цэрэгт алба хашна. /.../
тэдний цэрэг аравтын системээр зохион байгуулагдсан байв. Арван
цэрэг нийлээд баатраар удирдуулсан аравт, арван аравт нийлээд зуут,
арван зуут нийлээд мянгат, арван мянгат нийлээд түмт болдог. Нэг анги
нэгтгэлээс нөгөө рүү шилжих нь хориотой. Цэрэг бүр жагсаалд болон
тулалдаанд ямар байр эзлэх, ямар үүрэг гүйцэтгэхээ маш нарийн
мэднэ.
Монголчуудын хамгаалалтын болон довтолгооны зэр зэвсэг нь эзэнт
гүрний хил хязгаар тэлэн өргөжиж, шинэ газар нутгийг байлдан
дагуулахын хэрээр хувьсан өөрчлөгдөж байв. Цэргүүдийн ихэнх нь
хамгаалалтын тусгай хэрэгсэлгүй байсан бөгөөд өвөл, зуны
нүүдлийн амьдрал ба аян дайнд тохиромжтой энгийн хувцас өмсдөг
байв. Монголчууд ихэнхдээ хүйтний цагт чихэвч болгож хэрэглэхэд
тохиромжтой эргүүлсэн хоёр хөвөөтэй, шовгор оройтой, чоно, үнэг,
шилүүс зэрэг амьтны үсээр хийсэн малгай өмсдөг. Тэд урдаасаа
дэлгэгддэг, баруун эгэмнийхээ хавьцаа зүүнээсээ баруун тийш
товчлогддог, эсвэл бүсээр бүслэгддэг урт өмсгөл өмсдөг. Ханцуй нь
өргөн /.../ Монголчууд өргөн өмд, өсгийгүй арьсан гутал, үс нь эсвэл
гадагшаа, эсвэл дотогшоо харсан нэхий дээл өмсдөг. Өвлийн хүйтэнд
дээл давхарлаад өмсөх нь ч бий.
Монголчууд зөвхөн морин армитай. Явган цэрэг гэж үгүй. Морин
цэрэг нь хүнд ба хөнгөн гэж хуваагдана.
/.../ Татар-монголчуудыг бусдын исгэрэх, ичиглэн шоглох чимээнээр
давхилдаж байдаг малын арьс нөмөрсөн бөөгнөрсөн нүүдэлчин
мэтээр дүрсэлдэг. Тэдний арми сахилга батаас өөр давуу талгүй гэдэг
/.../ Энэхүү төсөөллийг ул суурьтай задлан шинжлэх юм бол
эргэлзээтэйгээр барахгүй байдаг. Төв Азийн нүүдэлчин ард түмэн эрт
дээр үеэс морь, хүн хоёрыг хөө хуягаар найдвартай хамгаалсан иж
бүрдэл хүнд зэвсэглэлийг хэрэглэсээр иржээ. Монгол Алтайгаас
олдсон, VII-VIII зуунд хамаарах граффити олдвор нь /.../ монголчууд
эзлэгдсэн ард түмнүүдээс зээлбэрлэсэн хятад хуяг дуулгатай байсан
гэдэг бас нэгэн хэвшмэл буруу ойлголтыг няцаадаг /.../

