Page 55 - Бат хааны байлдан дагуулал
P. 55

Довтолгооны зэвсгээс нум сум, сүх, уурга, бороохой ашиглагддаг байв.


                Гол зэвсэг нь нэлээд хол тусдаг нум сум байлаа. Зарим цэргүүд том,
                жижиг  хоёр  нум  сумтай  байв.  Сум  нь  холын  зайнд  зориулагдсан

                жижигхэн,  шовх  зэвтэй,  мөн  ойрын  байнд  тохиромжтой  том,  өргөн
                зэвтэй гэж хуваагдана. /.../


                Цавчих  зэвсгээс  чинээлэг  цэргүүд  Карпинигийн  дүрсэлснээр
                “ялимгүй  махийсан,  зөвхөн  нэг  талдаа  иртэй,  үзүүр  нь  шовх”  илд
                хэрэглэдэг байв. Үнэн хэрэгтээ Карпини илд биш, сэлмийг дүрсэлжээ.


                Монголчууд  жирийн  жад,  мөн  дайснаа  мориноос  нь  татаж  унагаах

                зориулалттай  үзүүртээ  дэгээтэй  жадын  аль  алиныг  хэрэглэдэг  байв.
                Монголчууд  эмээл  дээрээ  хажуулдаж  суугаад  хоёр  гараараа  жадаа
                барьсан байдалтайгаар миниатюр дээр дүрслэгдсэн байдаг.


                Монголчууд байлдааны төрөл бүрийн техникийг идэвхтэй ашигладаг

                байв.  Тухайлбал:  ваартай  грек  гал  цацдаг  “по”,  “шивайгоу”  хэмээх
                техник өргөн хэрэглээтэй байжээ /.../


                Цэргүүд нь өөрсдөө бэлтгэл сайтай, тэсвэр хатуужил ихтэй байв. 4-5
                наснаасаа  монгол  хүү  нум  сумаар  харваж  сурдаг.  Нүүдэлчний
                амьдралын  ихэнх  үе  эмээл  дээр  өнгөрдөг.  Монгол  цэргүүд  морин

                дээрээ  явуут  дундаа  шууд  л  унтаад  өгч  чаддаг  байв.  Тэдний
                довтолгооны  хурдыг  өөрийн  эрхгүй  биширч  гайхмаар.  Тэд  хоол  унд
                гэж  саатаж  цаг  алдалгүй  9  хоногийн  дотор  965  орчим  км,  2  өдрийн
                дотор 190 гаруй км, хунгар цасан дээгүүр 3 өдрийн дотор 290 орчим

                км туулдаг байв. [Гадаадын зохиолчид газрын уртыг ихэвчлэн милээр
                авсан  байдаг.  Миль  олон  янз  байх  бөгөөд  бид  км-т  шилжүүлэхдээ
                англи  милийг  (1  англи  миль=1,609  км)  иш  болгосон  болно  —  Ч.Ч.]
                Цэргүүд, зөвхөн адуу, тэмээнийхээ цус, эсвэл айргаар хооллосоор 10
                хоног хэлэн дээрээ юу ч тавилгүй давшиж байсан тохиолдол цөөнгүй.

                Тэд  юу  ч  хамаагүй  иднэ.  Нохой,  чоно,  үнэг,  адуу,  харх,  хулгана  гээд
                ямар  ч  хамаагүй  амьтны  мах  иднэ.  Тэр  ч  байтугай  бөөсөө  хүртэл
                түүгээд бас л зооглож орхино. Зарим эх сурвалжид тэднийг хүний мах
                иддэг гэж бичсэн нь бий.
   50   51   52   53   54   55   56   57   58   59   60