Page 60 - Бат хааны байлдан дагуулал
P. 60

Тэргүүн бүлэг


                      Нэгдүгээр аян дайн: Зүүн-Хойд Оросыг байлдан эзэлсэн нь


                                        Их аян дайнд бэлтгэсэн нь (1235)


                онд  Онон  мөрний  хөвөөнд  их  хуралдай  чуулжээ.  Алтан  улсыг

                байлдан  эзэлж,  эцэг  Чингисийн  гэрээсийг  биелүүлснээ  дүгнүүлж,
                команчуудыг  бүрмөсөн  устгаж,  Оросын  вант  улсууд  хийгээд  Нар
                жаргах буюу  Баруун  зүгийн  орнуудыг Алтан  ургийн  хаадын нэгдсэн
                хүчээр байлдан дагуулах асуудлыг их хуралдайгаар хэлэлцэн, эцэслэн
                шийдвэрлэсэн байна. Энэ тухай Персийн түүхч Жувейни: «Эрх чөлөө

                хийгээд хүн амынхаа тоогоор омогшдог Булгар, Ас, Оросыг байлдан
                дагуулахаар шийдвэрлэв»[45] гэж бичсэн байдаг.


                Их  хуралдайн  өмнөхөн  зүрчид  угсааны  хаадын  Алтан  улс  мөхөж,
                Хойд Хятад тэр чигээрээ монголчуудын мэдэлд орсон, түүнчлэн Перс

                руу хөдөлсөн Чурмаган ноёнд бут цохигдсон Желал ад-Дин курдууд
                руу  амь  зулбан  зугатаад,  тэндээ  1231  онд  өөрийг  нь  таниагүй
                дээрэмчдийн гарт алагдсан нь[46] 1229 оны хуралдайгаар төлөвлөсөн
                гурав  дахь  зорилгодоо  шилжих  урьдач  нөхцөлийг  бүрдүүлжээ.
                Хэдийгээр         сүүлчийн         хорезмшахын           хөвгүүн        урьдын        адил

                монголчуудад  бодит  аюул  заналхийлэл  учруулж  чадахаа  нэгэнт
                өнгөрсөн ч мэдээж амьд Желал ад-Динаас үхсэн Желал ад-Дин дээр
                юм.


                Орос болон  Европын  орнуудыг эзлэх нь  1222-1223  оны  довтолгооны
                өмнө  яригдсан  асуудал  байлаа.  Мөн  Баруун  зүгт  шинээр  эзлэгдсэн

                орнууд Зүчи хааны мэдэлд шилжих нь тодорхой болсон байв. 1235 оны
                хуралдайгаар  Оросын  ванлигуудыг  дайлаар  хөдлөх  их  цэргийн
                толгойлогчоор  Чингис  хааны  гэрээс  ёсоор  баруун  зүгийн  нутгийг
                эзэмшилдээ  авсан  Зүчийн  хоёрдугаар  хөвгүүн  Батыг  (1208-1256)

                Өгөдэй хаан томилжээ.


                Мөн  «Энэ  аянд мордсон бүх хөвгүүд ноёдыг Бат  ахлан захиртугай!
                гэж  зарлиг  болов.  Гол  улсаас  [Монголоос]  гарсан  цэргийг  Гүюг
   55   56   57   58   59   60   61   62   63   64   65