Page 62 - Бат хааны байлдан дагуулал
P. 62

сумаар тун ч мэргэн харвадаг, сэлмээр цавчилдах, жадаар тулалдахдаа
                гарамгай нэгэн байв. Гэхдээ хамгийн гол нь туршлагатай жанжин, хаан
                Зүчи,  хүүдээ  цэрэг  захирах,  хүмүүсийг  удирдах,  Алтан  ургийнхны

                дунд  улам  газар  авч  буй  зөрчлөөс  зайлсхийх  ухааныг  төгс
                эзэмшүүлсэн байжээ»[49] гэж бичсэн байдаг.


                Хэдийгээр  тэрээр  Батыг  элдвээр  магтсан  ч  харамсалтай  нь  түүнийг
                «монгол  морин  цэргийн  дайтах  урлагийг  эзэмшсэн,  төлөвшчихсөн
                Монгол хаан» байсныг нотлох, гэрчлэх нэг ч түүхэн дурсгал бидний

                үед уламжлагдан ирээгүй билээ.


                Энд  өөр  нэг  зүйлийг  тодотгох  хэрэгтэй.  Оросын  судлаач  Р.Ю.
                Почекаев «Бат. Хаан байгаагүй хаан» бүтээлдээ Батын хэргэм зэргийн
                асуудлыг  хөндсөн  байдаг.  Бат  амьд  ахуйдаа  «хаан»  хэргэмтэй

                байгаагүй, гагцхүү нас барснаас нь хойш 25 жилийн дараа л түүнийг
                анх ийн өргөмжилсөн байдаг хэмээжээ[50].


                Харин Ж. Ведерфорд «1242 оны Новгородын он тооллын бичигт Бат
                хааныг  “Цезарь”  хэмээх  үгийн  оросжуулсан  хувилбар  болох  “царь”
                (хаан)  гэж  өргөмжилсөн  байдаг.  Энэ  нь  урьд  нь  өөр  хоорондоо

                дайсагнаж  байсан  олон  вант  улсыг  тэрээр  эзэгнэн  захирах  болсныг
                хүлээн зөвшөөрсний илрэл байлаа. Михаил Всеволодович ван Батад:
                “Царь танд мэхийн ёсолъё. Учир нь энэ хаант улсаа та бурхны мутраас
                авсан” хэмээн хандсан байдаг»[51]. Харамсалтай нь Ведерфорд энэхүү

                ишлэлийг ямар эх сурвалжаас авснаа дурдаагүй юм.


                Ямартаа ч Батыг «хаан» гэж өргөмжлөхдөө бид эл хэргэмийг Зүчийн
                улсын тэргүүн гэдэг утгаар нь хэрэглэсэн болохоо онцлох нь зүйтэй
                болов уу.


                Батыг  их  аян  дайныг  удирдагчаар  томилсон  талаарх  Д.  Цахилгааны
                үзэл сонирхол татдаг:


                «Чингис  хаан  чухам  яагаад  Зүчийн  улсыг  Батад  өгөв?  Ахмад  хүү

                Ордыг  нь  яагаад  хаан  болгосонгүй  вэ?  гэдэг  асуулт  гардаг.  Юуны
                өмнө  Орд,  Бат  хоёр  бол  эх  тусгаар  болох  нь  анзаарагддаг.  Орд  нь
                Ойрадын Сарт гуа хэмээх хатнаас төрсөн бол Бат нь Хонгирад овгийн
   57   58   59   60   61   62   63   64   65   66   67