Page 61 - Бат хааны байлдан дагуулал
P. 61

ахалтугай!  гэж  зарлиг  болов.  Энэ  аянд  улс  иргэнийг  захирсан  хан
                хөвгүүд  өөрсдийн  хөвгүүдийн  ахмадыг  явуултугай!  Улсыг  эс

                захирсан хан хөвгүүд, түмэд, мянгат, зуут, аравны ноёд, олон хүн хэн
                боловч, мөн тэрчлэн өөрийн хөвгүүдийн ахмадыг явуултугай! Хааны
                охид  хүргэд  мөн  түүний  адилаар  хөвгүүдийнхээ  ахмадыг
                явуултугай!»[47] хэмээн Өгөдэй хаан зарлиг буулгажээ.


                Нэгэн  зэрэг  Азид  Өмнөд  Сүн  улсын  эсрэг,  Европт  Оросын  вант
                улсуудын эсрэг  байлдааны ажиллагаа нээхээр  шийдвэрлэснийг  АНУ-

                ын  судлаач  Ж.  Ведерфорд  «гайхамшигтай  хийгээд  хосгүй  шийдвэр»
                гэж  үнэлсэн  байдаг.  Тэрээр  бичихдээ:  «Монголын  арми  байлдааны
                ажиллагаагаа  8000  мянган  км-ээр  буюу  дэлхийн  бөмбөрцгийн

                өргөрөгийн  100  гаруй  хэмээр  тэлсэн  газар  нутаг  дээр  нэгэн  зэрэг
                явуулах байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ ба холбоотнууд
                Европ,  Ази  тивд  нэгэн  зэрэг  байлдааны  ажиллагаа  эхлүүлэх  хүртэл
                ийм  асар  уудам  газар  нутаг  дээр  дайтаж  байсан  арми  өөр  үгүй
                билээ»[48] гэж онцолжээ.



                «Судрын чуулган»-даа Рашид ад-Дин Зүчийн 14 хүүг дараах байдлаар
                нэр дурдсан байдаг: Орд, Бат, Бэрх, Бэрхэчэр, Шейбан, Тангут, Бувал,
                Чилагун,  Шингүр,  Чимбай,  Мухаммед,  Удур,  Туг-Төмөр,  Шимгүм.
                Тэгвэл Доголон Төмөрийн удмын хаадын ордонд 1426 онд зохиогдсон

                «Муизз  ал-ансаб»-т  Зүчи  18  хүүтэй  байсан  тухай  өгүүлсэн  нь  бий.
                Тэр ч байтугай Зүчийг 40 орчим хүүтэй байсан ч гэдэг.


                Найман жилийн өмнө Чингис хаан төрийн хэргийг барихад хамгийн
                илүүтэй  тохирох  гутгаар  хөвгүүн  Өгөдэйг  өөрийн  орыг
                залгамжлагчаар  тохоон  томилсон.  Энэ  удаад  Өгөдэй  аль  ахмадыг  нь
                биш,  харин  аль  чадалтайг  нь  сонгон  Батыг  их  цэргийн  жанжнаар

                өргөмжилсөн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг.


                Батын  тухай  Оросын  судлаач  А.В.  Шишов:  «19  настай  байсан  [эцэг
                Зүчийгээ  нас  барахад]  Бат  алдарт  өвөөгийнхөө  дайн  хийх  тактик
                хийгээд  стратегийг  гүн  гүнзгий  судалсан,  монгол  морин  цэргийн

                дайтах урлагийг эзэмшсэн, төлөвшчихсөн Монгол хаан байлаа. Тэрээр
                өөрөө  моринд  гаргуун,  морь  нь  хар  хурдаараа  давхиж  байхад  нум
   56   57   58   59   60   61   62   63   64   65   66