Page 59 - Бат хааны байлдан дагуулал
P. 59

толгойтой, ахар хүзүүтэй, бие намхан, өргөн цээжтэй, богино мөчтэй,
                бөх  туурайтай,  булчинлаг  хондлойтой,  өтгөн  сүүл,  дэлтэй,  өвлийн

                цагт үс сайтай адууны энэ үүлдэр байгалийн шалгарлаар бий болжээ.
                Энэ  адуу  бүтэн  жилийн  турш  бэлчээрийн  өвсөөр  хооллож  чадна.
                Монгол адуу сэрвээгээрээ 122-иос 130 см хүртэл өндөртэй. Энэ бол
                урт  хугацааны  аян  дайн,  байлдан  дагуулалд  нэн  тохиромжтой  адуу
                байлаа»[44]  хэмээн  монгол  адууны  онцлогийг  А.В.  Венков,  С.В.

                Деркач нар тэмдэглэсэн байдаг.


                Загас шиг сэлдэг, салхи шиг давхидаг, эцэж цуцах, өлсөж туйлдахыг
                мэддэггүй  морьд  байгаагүйсэн  бол  монголчууд  яаж  ч  байлдаад
                дэлхийн талыг атугай хөрш орноо ч эзэлж чадахгүй байсан гэдэгтэй

                маргах хүн үгүй биз.


                Хүн гээч амьтан бие биеэ хөнөөх зэвсэг сэдсэнээс хойш тоо томшгүй
                олон  дайн  дажин  гарсан.  Гэвч  аль  ч  дайнд  морь  ийм  их  үүрэг
                гүйцэтгэж, ялалтын нэг тулгын чулуу болж байсан удаагүй.


                Дээрх бүхнээс үзэхэд XIII зууны монголчууд угийн дайчин үндэстэн,
                тэд дайтах, ялахын төлөө төрсөн нь илэрхий.
   54   55   56   57   58   59   60   61   62   63   64