Page 52 - Бат хааны байлдан дагуулал
P. 52

зовлон  бэрхшээлийг  тэсч  гарахдаа  гарамгай  бөгөөд  шаргуу
                тэмцдэг»[37] гэж Фома монголчуудын тухай бичсэн байдаг.


                Хожуу  үеийн  эрдэмтэн  судлаачид  анхдагч  түүхэн  эх  сурвалж  дээр

                тулгуурлан  монголчуудын  ахуй  амьдралыг  дүрсэлсэн  нь  мөн  л
                сонирхолтой.  Ж.  дель  Плано  Карпини,  В.  Рубрук  нарын  аян  замын
                тэмдэглэл  дээр  тулгуурлаж  түүхч  С.М.Соловьёв  монголчуудыг  ийн
                дүрсэлсэн байдаг:


                «/.../  Гадаад  төрхөөрөө  шинэ  түрэмгийлэгчид  бусад  хүмүүстэй  огт

                төсгүй байв. Өөр аймгийнхныг бодвол тэдний нүд, хацрын хоорондох
                зай  их,  өргөн  шанаатай,  налчгар  хамартай,  бараг  сахалгүй  шахам.
                Үүгээрээ тэд бусад хүмүүсээс ялгарна. Хэдийг л тэжээж чадна, төдий
                тооны  эхнэр  авдаг,  удам  гарлыг  нь  нэг  их  сонирхдоггүй.  Юутай  ч

                эхтэйгээ,  эсвэл  охин,  эгчтэйгээ  гэрлэдэггүй  юм  билээ.  Эхнэр  болгох
                эмэгтэйгээ  эцэг,  эхээс  нь  өндөр  үнээр  худалдан  авдаг.  Мөчир,
                сургаагаар хийсэн, эсгийгээр хучсан гэрт тэд амьдардаг. Тэр гэр орой
                дээрээ гэрэл оруулах, утаа гаргах нүхтэй, учир нь тэд гэрийнхээ голд

                үргэлж  гал  түлдэг.  Эдгээр  гэрийн  заримыг  маш  амархан  салгаж,  бас
                угсарч  болдог.  Заримыг  нь  ингэж  салгаж  болдоггүй  учир  дайнд  ч
                мордсон, эсвэл зүгээр л нэг тийшээ нүүсэн ч тэргэн дээр байгаа чигээр
                нь авч явдаг. Тэдний гол баялаг бол тэмээ, үхэр, хонь, ямаа, адуу зэрэг

                мал нь юм. Тэд маш их малтай, дэлхийн бүхий л малыг нийлүүлсэн ч
                тэдний малын тоо толгойд хүрэхгүй. Тэд нүдэнд үзэгдэх хийгээд үл
                үзэгдэх  ертөнцийг  бүтээгч,  жаргал  зовлонгийн  эх  үүсвэр  болох
                бурханд итгэдэг. Гэхдээ тэд тэрхүү бурхандаа залбирч мөргөдөггүй.

                Янз  бүрийн  эд  зүйлээр  хүний  хэлбэр  дүрсийг  дууриалган  бүтээсэн
                онгонд  тэд  тахил  өргөдөг.  Тэрхүү  онгоноо  гэрийнхээ  үүдний  эсрэг
                талд байрлуулж, мал сүргийг хамгаалдаг гэж үздэг дэлэнгийн дүрсийг
                түүний  доор  дэвсдэг.  Түүнчлэн  тэд  нас  барсан  хаадыгаа  тахин

                биширч,  тэдний  хөрөгт  өргөл  барьж,  өмнө  зүг  рүү  харж  мөргөл
                үйлддэг. Тэд нар, сар, ус, газрыг эрхэмлэн дээдэлдэг.


                Бас  маш  их  мухар  сүсэгтэй.  Тухайлбал:  галыг  хутгаар  чичих,
                ташуураараа  суманд  хүрэх,  залуу  шувуудыг  барих,  цохих,  нэг  ясыг
                нөгөө ясаар цохиж хугалах, газарт сүү, эсвэл өөр ундаа асгах зэргийг
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57