Page 38 - Бат хааны байлдан дагуулал
P. 38

шүтлэгийг  онцлон  үздэггүй,  зөвхөн  тэнгэр  бурхнаа  эрхэмлэн
                дээдлэхээс  бус  аль  нэг  шашны  урсгалыг  сохроор  шүтдэггүй  хүн

                байлаа. Энэ дэлхийн бүх орны хаан, захирагч нар түүнийг хүндэтгэн
                морилж ирдэг байв. Энд тэндээс бэлэгт ирсэн эд агуурсыг сан хөмрөгт
                авч хураахаас нь өмнө тэрээр монголчууд, мусульманчууд, ер нь тэнд
                байсан хүн болгонд их үү, бага уу гэж тээнэгэлзэлгүй тараагаад өгнө.

                Худалдаачид  элдэв  янзын  бараа  авчрахад  үнэ  хэлэлцэлгүй,  анхны
                үнээс  илүүг  өгөөд  л  авчихна.  Мөн  Рум  болон  Сирийн  султануудад
                пайз  олгоод,  мөнгөн  тусламж  үзүүлдэг  байв.  Бат  хаанд  бараалхсан
                хэн  ч  гэсэн  хоосон  буцсан  удаа  байгаагүй  гэдэг»[21]  гэж  бичсэн

                байдаг.


                Бат хааны түрэмгийллийн дараа түүний тухай бичиж байсан Оросын
                болон  Европын  түүхчид  юу  туурвисныг  таахад  тийм  ч  хэцүү  биш.
                Батыг цусанд дуртай, улангассан, зэрлэг, бүдүүлэг араатан, алуурчин
                гэх  зэргээр  нэг  хүнд  байж  боломгүй  муу  муухай  чанарыг  түүнд

                нялзааж, дайрч давшилсан байдаг. Оросын хожуу үеийн түүхчид ч Бат
                хааныг  ийм  л  маягаар  дүрсэлсэн  байдаг.  Энэ  тухай  энэхүү  бүтээлд
                дэлгэрэнгүй өгүүлдэг учир нуршихыг хүссэнгүй.


                Сонирхолтой  нь  XIX  зуунд  Вологдагийн  болон  Костромагийн
                мужуудад  Тэнгэрийн  заадсыг  нутгийн  ард  Батын  зам  гэж  нэрлэдэг

                байжээ[22]. заналт дайсныхаа нэрээр од эрхэсийг нэрлэхээр барахгүй,
                хэдэн  зуун  жилийн  турш  энэ  нэрийг  хэрэглэсээр  ирснийг  юугаар
                тайлбарлах  вэ?  Эсвэл  Оросын  судар  бичгүүдэд  Бат  хааны  тухай
                бичигдсэн зүйл тэр бүр үнэн бодит байдалд нийцдэггүй байсан уу?


                Юутай  ч  ХХ  зуунд  Зөвлөлтийн  судлаачид  Бат  хааны  зарим  эерэг

                талын тухай өгүүлэхэд (худалдаа арилжааг дэмжиж, хот байгуулалтыг
                хөгжүүлж,  ван,  ноёд,  албат  нарынхаа  маргааныг  голч  шударгаар
                шийддэг г. м.) үзэл суртал үүнийг эрс эсэргүүцэж, буруушааж байсан
                удаатай.  Гагцхүү  ХХ  зууны  эцсээр  л  Л.Н.  Гумилёвын  ачаар

                монголчуудад,  тэр  дундаа  Бат  хаанд  хандах  хандлага,  өгөх  үнэлгээ
                бага  ч  атугай  өөрчлөгдсөн  билээ.  Л.Н.  Гумилёв  гэснээс  тэрээр  Бат
                хааныг  Их  Карлтай  ижил  зиндааны  удирдагч,  төрийн  зүтгэлтэн,
                жанжин  хэмээн  үнэлсэн  нь  бий[23].  Гэхдээ  Л.Н.  Гумилёвын
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43