Page 79 - Бат хааны байлдан дагуулал
P. 79

Булгарыг байлдан эзэлсэн нь (1236-1237)


                Монголын  их  цэрэг  1235-1236  оны  өвөл  Эрчис  (Иртыш)  мөрний
                эхэнд,  Баруун-Хойд  Алтайн  тал  газар  төвлөрч,  удахгүй  эхлэх  дайны
                бэлтгэлээ  базааж  байлаа.  Дайчин  болгон  3-4  морь,  2-3  нум,  хэдэн

                саадаг, махир сэлэм, бамбай, жадтай байв. Хүний нутагт явахад сайн
                морь,  сайн  зэвсэг  амьд  үлдэхийн  баталгаа  учир  тал  нутгийн  дайчид
                бэлтгэлдээ ихээхэн анхаарч байсан нь арга ч үгүй юм.


                1236  оны  хаврын  эхэнд  Бат  хааны  цэрэг  баруун  зүг  рүү  хөдөлжээ.
                XIII  зууны  үеийн  түүхч Жувейни:  «Үй  олон  цэргийн  доор газар ээж

                уйлж,  тэдний  чимээ  шуугианд  зэрлэг  араатан  хийгээд  махчин  адгуус
                гайхширч  байлаа»[91]  гэж  хэтрүүлэг  ашиглан  уран  яруу  дүрсэлсэн
                байдаг.


                Бат хааны дүү Шейбан их цэргийн баруун жигүүрийг захирч, Ижил

                мөрний Булгарын хаант улсын газар нутагт 1236 оны намар цөмрөн
                оров.  Булгарчуудын  тухай  Ж.Ж.  Саундерс:  «Түрэг  хэлээр  ярьдаг
                нүүдэлчин  булгарчууд  олон  улсын  худалдааны  гол  зам  дайран
                өнгөрдөг  стратегийн  ашигтай  зангилаан  дээр  суурьшин  сууж,
                Мавераннахрын  зах  зээл  дээр  үнэт  ангийн  арьс  үс,  боол  худалдан

                оронд нь зэр зэвсэг, /…/ таваар авч, лалын шашныг шүтдэг байв. Тэд
                гэрт сууж, мал адуулж байсан бөгөөд бусадтай худалдаа наймаа хийж
                байснаараа зэрлэг байдлаасаа бага зэрэг дээш ахисан байв. Мөн газар

                боловсруулж,  Саманидын  зоосны  хувилбар  мөнгөн  зоос  цохиж
                байв»[92] гэж бичсэн байдаг.


                Энэ удаад монголын цэрэг Булгарын хилийн бэхлэлтүүдийг хүүхдийн
                тоглоом  эвдэх  мэт  нураан  хаяж,  тэдний  эсэргүүцлийг  дарж,  ард
                иргэдийг  нь  алж  талж,  хот  тосгодыг  нь  шатаан  түйвээжээ.  Улсын
                нийслэл Булгар ба Кернек, Сувар, Биляр, Жукотин[93] зэрэг хот үнсэн

                нурам  болон  үлдэв.  «Тэд  [монголчууд]  дэлхий  дахинд  газар  зүйн
                байршлын хувьд  халдашгүй  гэгддэг,  хүн  амынхаа олноор  алдаршсан
                Булгар  хотыг  дайран  авлаа»[94]  гэж  Жувейни  «Дэлхийг  байлдан
                дагуулагчийн  түүх»  зохиолдоо  бичсэнээс  уг  хотыг  авсан  нь  тухайн

                үедээ ямар том үйл явдал болсон нь харагдана.
   74   75   76   77   78   79   80   81   82   83   84