Page 157 - Бат хааны байлдан дагуулал
P. 157

Улмаар зэвсгээр  бус үгээр  байлддаг «хүйтэн  дайн» дэгдэв.  Белагийн
                захидлуудын  хариуд  пап  лам  IX  Григорий  (1227-1241)  1241  онд,

                түүнийг тэнгэрт хальсны дараа IV Иннокентий (1243-1254) 1243 онд
                сүсэгтэн олныг монголчуудын эсрэг загалмайтны ариун дайнд босож,
                төрхөм  рүү  нь  үтэр  тонилгохыг  уриалж,  шанд  нь  хамаг  нүгэл
                хилэнцийг нь өршөөхөө амлажээ.


                Белаг  нэхэн  хөөсөн  Хадан  ханы  удирдсан  монгол  цэрэг  1241  оны

                Христосын  мэндэлсэн  баяраар  Дунай  мөрнийг  мөсөн  дээгүүр  нь
                туулаад,  Славони,  Хорватыг  маш  богино  хугацаанд  эзлээд,  загребт
                ирэхэд  ван  аль  хэдийн  зугатаж  амжсан  байв.  Монголчуудаас  ямар  ч
                өршөөл  энэрэл  горьдоод  нэмэргүйг  хэнээс  ч  илүү  мэдэх  Белаг

                дагалдах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрч байлаа. Удалгүй Хадан
                хан  Далмаци  дахь  Спалато  хотоос  9  км-ийн  зайтай  орших  Клисса
                цайзыг  бүслэн  хаажээ.  Клиссад  Белаг  хоргодож  байна  гэж  бодсон
                Хадан  цайз  руу  чанга  хашгирдаг  хүнийг  илгээж,  тэр  нь  хорватаар:
                «Өөр цусны ван хийгээд түүний хүмүүсийг хамгаалахгүй байхыг та

                бүхнээс  ялагдашгүй  их  цэргийн  жанжин,  их  хаан Бат  уриалж байна.
                Ванг  бидэнд  тушаавал  та  бүхний  гэмийг  уучилж,  амийг  хэлтрүүлэх
                болно»[207] гэж хашгирчээ.


                Гэвч  Бела  Клиссад  байсангүй.  Тэрээр  хажууханд  нь  орших  усаар
                хүрээлэгдсэн  Трогир  цайзад  амь  хоргодож  байв.  Чухамхүү  Трогир

                цайзад Белагийн толгойд хамгийн зөв бодол оржээ. Хуурай газар дээр
                монголчууд амар тайван байлгахгүй нь гэж үзээд Бела ван дахин мөр
                буруулж,  Адриатын  тэнгис  дэх  эхлээд  Кралевац,  дараа  нь  Рабе  гэдэг
                жижигхэн арал дээр нуугдсан байна. Загасчдын жижигхэн завин дээр
                далайн  давалгаанд  сэгсчүүлэн  явахдаа  Бела  Мухаммед  шахын  тухай

                бодсон бол уу?


                Тэр хоорондуур Хадан хан Клисса цайзыг байлдан эзэлж, Белагийн ул
                мөр  олдоогүй  тул  нутгийн  иргэдийг  байцааж  байв.  Энэ  үеэр  далай
                дээр бэсрэг тулалдаан болсон тухай М. Правдин дурдсан байдаг[208].
                Монголчуудын  хам  хум  цуглуулсан  хэдэн  хөлөг  онгоц  Бела  вангийн

                онгоцуудыг  сөнөөсөн  байна.  Хэдийгээр  энэ  нь  бэсрэг  тулалдаан
                байсан ч монголчуудын хувьд ялалт, тэгэх тэгэхдээ далай дээрх ялалт
                байсан юм.
   152   153   154   155   156   157   158   159   160   161   162