Page 159 - Бат хааны байлдан дагуулал
P. 159

Буцсан нь (1242)


                1241  оны  дөрөвдүгээр  сарын сүүлээр  монголчууд Польш,  Моравиас
                Грозенков,  Яблонийн  уулын  хөтлөөр  дамжин  тухайн  үед  Мажарын

                хэсэг  байсан  Словакид  цөмрөн  орж,  газар  нутгийг  нь  бусниулав.
                Уулархаг бүс нутагт байрласан Банска Штявница, Крупина, Пуканец
                хотууд дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тал газрын цэргүүдийн
                гарт орсон байна. Тэрхүү анги 1241 оны арванхоёрдугаар сар болтол
                Словакийг  түйвээгээд,  Бат  хааны  цэрэгтэй  нэгджээ.  монголчууд

                Словакийн зарим нутагт өөрсдийн томилсон бавил хэмээх түшмэдийн
                тусламжтайгаар жил тойрон ноёрхсон бөгөөд Земплин, Абов, Турна,
                Гемер зэрэг муж харийн талхийн гол ачааг үүрчээ. Гэхдээ словакчууд
                Братислав, Нитра, Комарно (Коморн), Тренчин, Бецков зэрэг томоохон

                хотоо хамгаалан үлдэж чаджээ[210].


                Легниц дахь тулалдаанд гарамгай ялалт байгуулсан Монголын цэргийн
                анги  Бат  хаантай  нэгдэхээр  Зүүн  Чехи,  Морави  руу  хөдөлжээ.
                Моравийн тухай өгүүлэхэд Оломоуц хэмээх нэр гарч ирдэг.


                Энэ  хот-цайзтай  Үнэний  зиндаанд  үнэлэгдсэн  нэг  явдал  холбоотой
                учир  тогтож  яримаар  санагдлаа.  Уг  явдлын  тухай  эртний  Чехийн

                Краледворын гар бичмэлд дурдсан байдаг. Тэнд өгүүлснээр Легницын
                тулалдааны  дараа  гол  хүчнээсээ  хоцорсон  Монголын  цэрэг  Готтхард
                фон Брандисын толгойлсон Германы армид туугдаж, Судетын аймгаар
                дамжиж,  Морави  руу  ухарчээ.  Монголчууд  Ганийн  мужийг  цөлмөж,

                Оломоуц цайз-хотыг бүслэн хаасан байна. Тус цайзыг Чехийн жанжин,
                Стернберг хотын иргэн Ярославаар удирдуулсан 6000 цэрэг хамгаалж
                байв.  1241  оны  зургаадугаар  сарын  24-ний  шөнө  дөлөөр  чехүүд
                Оломоуцаас  сэм  гарч,  монголчуудыг  гэнэдүүлэн  довтолж,  үлэмж
                хохирол учруулжээ.



                Одоо энэ Краледворын гар бичмэл гэгч юу болох тухай өгүүлье. Энэ
                бол  эртний  Чехийн  утга  уянгын,  туульсын дууны түүвэр  юм. Уг  гар
                бичмэлийг  Чехийн  үндэсний  музейг  үндэслэгчдийн  нэг,  соён
                гэгээрүүлэгч  Вацлав  Ханка  Кёнигинхоф  хотод  байхдаа  1817  оны

                есдүгээр  сарын  16-нд  олж  илрүүлсэн  тухайгаа  зарласан  байдаг.  Гар
   154   155   156   157   158   159   160   161   162   163   164