Page 160 - Бат хааны байлдан дагуулал
P. 160
бичмэлд багтдаг «Ярослав» дуунд өгүүлэгдсэн баримтууд дээр
тулгуурлан Оломоуцын тулалдааны тухай түүхчид бичдэг.
Гэтэл Оломоуц хотын тухай анх 1250-иад оны үед л сурвалж
бичгүүдэд дурдсан нь бий. Тэгэхээр 1241 оны тулалдаан байгаагүй
хотын дэргэд болжээ. Мөн гар бичмэлд Оломоуцын тулалдаанд
Хубилай хан алагдсан тухай гардаг. Энэ нь ямар ч үндэслэлгүй
болохыг нотлох гээд яахав. Харин сүүлийн үеийн түүхчид Байдар хан
алагдсан мэтээр «залруулдаг»[211].
Краледворын гар бичмэл хуурамч болохыг шинжлэх ухааны үндэстэй
XIX-XX зууны зааг дээр тогтоожээ. Гар бичмэлийг техник-палеограф,
түүх, хэл шинжлэлийн талаас нь судалсан эрдэмтэд XVIII зууны эхэн
үед үйлдвэрлэгдсэн цаасан дээр бичигдсэн, баримтын мадаг ихтэй,
түүнчлэн эртний чехи хэлээр бичигдсэн нийт 6000 үгийн мянга нь
алдаатай болохыг магадалсан байна...
Краледворын гар бичмэл гэх зүйлд итгээгүй эрдэмтэд тэр даруй гарч
ирсэн байна. Тухайлбал, Ханкад дөрвөн жил ном заасан багш
Добровский нь гар бичмэлийг судалж үзээд хуурамч зүйл хэмээн
зарлажээ. Гэвч ард түмэн тэртээ 1241 онд эцэг өвгөд нь амьд бүхний
зүрхэнд шар ус хуруулсан монголчуудыг бусдын дэмжлэг
тусламжгүйгээр, өөрсдийн хүчээр няц дарж, Европоос хөөж чадсан
гэдэгт итгэхийг хүссэн юм.
Тэгвэл Ханка яагаад түүхийг санаатайгаар гуйвуулав? Эх оронч,
үндсэрхэх үзэлтэн тэрээр Чехийн ард түмнийг магтан дуулах хүсэлдээ
автаад ийм хэрэг хийжээ. Тэр үед Ханка 26-хан настай байсан гээд
бодвол залуу хүний оргилуун, дэврүүн сэтгэлийг ойлгож болно.
Ямартаа ч Ханка санасандаа хүрчээ. Ярослав Стернбергийн ачаар
чехүүд үүх түүхээ сонирхох болж, эртний дурсгалуудаа сэргээж
эхэлсэн юм.
Энд нэг тодруулга хийх гэсэн юм. Бүтэн зуун үргэлжилсэн байлдан
дагууллынхаа явцад монголчууд бүслэн хаасан хотынхоо дэргэд нэг ч
удаа ялагдал амсаж байгаагүй. Энэ бол бүслэн хаах ажиллагааг