Page 161 - Бат хааны байлдан дагуулал
P. 161

монголчууд дайны бүхий л хууль журмын дагуу гүйцэтгэдэг байсны ач
                гавьяа юм.


                Гайхалтай  нь  өдгөө  ч  Оломоуц  дахь  «тулалдаан»-ыг  Чехийн  ард

                түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөөх баатарлаг тэмцлийн
                нэг хэсэг гэж үздэг түүхчид бий. Үүний зэрэгцээ Добровскийн байр
                суурийг хамгаалагчид ч бий. Тухайлбал, монголчуудын түрэмгийллийг
                тусгайлан  судалсан  Чехийн  эрдэмтэн  В.  Новотны  XIX  зууны  эхээр
                Оломоуц дахь тулалдаан гэгч нь түүхэн үнэнд нийцэхгүй домог төдий

                зүйл гэсэн дүгнэлт гаргасан байдаг[212].


                Дашрамд  хэлэхэд  болоогүй  атлаа  болсон  мэтээр  ном  зохиол,  сурах
                бичгүүдэд  тэмдэглэгдсэн  ийм  тулалдаан  дэлхийн  цэрэг-дайны
                түүхэнд Оломоуцаас өөр үгүй юм.



                Баатарлаг  тэмцэл,  ялалт  байхгүй  үед  ард  түмэн,  дайчдынхаа  урам
                зоригийг  бадраах  зорилгоор  хий  хоосон  гавьяаг  зохиомлоор  гаргаж
                ирдэг  явдал  хүн  төрөлхтний  түүхэнд  цөөнгүй.  2003  онд  Иракийн
                дайны  үеэр  иракчуудтай  байлдахад  баатарлаг  гавьяа  байгуулсан  гэх
                хэд хэдэн цэргийг тойрсон домгийг АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага

                зохиомлоор  гаргаж  ирснийг  Америкийн  өөрсдийнх  нь  сэтгүүлчид
                илрүүлж,  буруушааж  байсан  билээ.  Иракчуудын  довтолгооны  үеэр
                сөгдөөд залбирч байсан Жессика Дон Линчийг баатарлаг эсэргүүцэл

                үзүүлж, хэдэн дайсныг хороосон мэтээр өгүүлсэн домгийг л дурдахад
                хангалттай.


                1241 оны аравдугаар сарын 6-ны ням гаригт нар хиртэхийг сүсэгтэн
                олон  Европ  даяар  харсан  байна.  Ариун  өдөр  хэмээгддэг  ням  гаригт
                нар хэсэгхэн хугацаанд алга болохыг ажигласан европчууд энэ бол муу
                ёр, бид бүгд татаруудын боол болох нь гэж айж балмагдав. Бордогийн

                их хамба лам монголчууд бол «тамаас гарсан хүний махан хүнстнүүд.
                Тэд  байлдаанд  амь  үрэгдсэн  бүх  хүмүүсийг  идэж,  зөвхөн  ясыг  нь
                үлдээдэг. Тас шувуу хүртэл хүний сэгийг ингэж иддэггүй»[213] гэсэн
                нь сүсэгтэн олны зоригийг улам ч мохоожээ.



                1241  оны  сүүлээр  дун  өвлийн  цагаар  Бат  хаан  нэг  ангиа  бордоо
                бэлтгэх, тагнах үндсэн хоёр үүрэгтэйгээр Австри луу илгээсэн байна.
   156   157   158   159   160   161   162   163   164   165   166