Page 155 - Бат хааны байлдан дагуулал
P. 155

Мажарыг  байлдан  дагуулаад  монголчууд  өөрсдийн  засаг  захиргааг
                байгуулж  эхэлжээ.  Энэ  тухай  Л.  де  Хартог:  «Ямарваа  нэгэн  газрыг
                эзэлж  авсныхаа  дараа  дадсан  зуршлаараа  монголчууд  засгийн  газрыг

                тэнд  маш  түргэн  бүрэлдүүлэн  бий  болгосон  бөгөөд  энэ  нь  эрх
                ашгийн  хувьд  маш  хязгаарлагдмал  байдаг  байсан  ба  гол  зорилго  нь
                зөвхөн  армийг  ханган  төвхнүүлэх  байв.  Хэдий  тийм  ч  гэсэн
                хүмүүсийн амьдрал тодорхой хэмжээгээр нам тайван байдалдаа эргэн
                орж байжээ»[202].



                Түүхч М. Правдин олон тооны мажар эх сурвалжийг судалсны үндсэн
                дээр ийн бичжээ:


                «/.../  Монголчууд  Унгар  орныг  эзлэн  түйвээснийхээ  дараа  тэндхийн
                байдлыг  тохинуулж  суурьшиж  эхэлжээ.  Нутгийн  захиргааг  бий
                болгож,  шүүгчид,  захиргааны  түшмэдүүдийг  томилж,  хотуудад

                монгол       захирагчдыг         суулгаж       олзлогдсодыг         суллан       тавихдаа
                монголчуудыг  номхоноор  хүлцэн  дагах  хэн  ч  болов  айн  эмээх
                юмгүйгээр [орон гэртээ — Ч.Ч.] буцаж ирж болно хэмээн зарлав. Ой
                хөвч, уул хаданд нуугдаж байсан дүрвэгсэд буцан ирж аажмаар нутаг
                орондоо  төвхнөж  тариачид  газраа  хагалж  тариагаа  тариад  мал

                хунаргүй нэг нь яаж ийгээд аргаа олжээ. Учир нь монгол захирагчдад
                гоо унгар бүсгүйчүүд авчирч өгөөд хариуд нь хонь, үхэр, морь авах
                ажээ.  Монголын  зэс,  мөнгөн  зоос  гүйлгээнд  оров.  Он  дарааллын

                түүхч бичихдээ ”ийн энх амгалан тогтнож, арилжаа наймаа дэлгэрэв.
                Хүн бүр эрхээ эдлэх болов” хэмээжүхүй»[203].


                Монголчуудын засаг захиргаанд байсан нэг жилийн хугацааг мажарууд
                «тартарьярас» хэмээн нэрлэж (оросууд монголо-татарское иго гэдгийн
                адил), өөрсдийн  түүхийн  хамгийн  хүнд хэцүү  үеийн  нэг  гэж үздэг.
                Гэтэл  Бат  хаан  Мажарыг  газрын  хөрснөөс  арчиж  устгахыг  ердөө  ч

                зориогүй  бөгөөд  мажар  болон  герман  феодалуудыг  хамтран
                ажиллахыг  уриалж,  харц  ардыг  хот  тосгоддоо  эргэж  ирэхийг  ятгаж
                чаджээ[204].


                Мажарыг  монголчууд  байлдан  эзэлсэн  нь  Баруун  Европ  даяар  айдас
                хүйдэс төрүүлэв. Учир нь тэдний хувьд саяхан л алс хол мэт санагдаж

                байсан  монголчуудын  аюул  бодитойгоор  нүүрлэв.  350  жил  оршин
   150   151   152   153   154   155   156   157   158   159   160