Page 197 - Бат хааны байлдан дагуулал
P. 197

Герцог – Язгууртны зэрэг. Ван.


                Гитлер  Адольф  (20.4.1889-3.4.1945)  –  1933  оноос  Германы  фюрер.
                Дэлхийн  хоёрдугаар  дайныг  өдөөгч.  Тахир  дутуу,  сэтгэл  мэдрэлийн

                өвчтэй  хүмүүс,  еврейчүүдийн  эсрэг  туйлын  харгис  бодлого  явуулж
                байв.


                Граффити – хад чулуу, хана туурган дээрх зураг.


                Грек гал – Византичуудын зохиосон нефть бүхий шатах шингэн.


                Григорий IХ (1145-22.8.1241)– 1227 оноос Ромын пап лам.


                Гумилёв Лев Николаевич (1.10.1912-15.6.1992) – Оросын түүхч, газар
                зүйч.


                Густав II Адольф (9.12.1594-6.11.1632) – Шведийн ван. 1611 оноос төр
                барьсан. Цэргийн жанжин.



                Гутенберг  Иоганн  (1397-3.2.1468)  –  Германы  зохион  бүтээгч.
                Хэвлэлийн суурь машиныг зохиосон.


                Даниил Романович (1201-1264) – Галич-Волынийн ван.


                Дарий  III  Кодоман  (ХТӨ 381-330)–  Эртний  Персийн  сүүлчийн  хаан.
                ХТӨ 336 оноос төр барьсан.


                Демокрит (ХТӨ 460-370) – Эртний Грекийн философич.


                Доминикан – Загалмайтны лам нарын нэгэн дэг.



                Екатерина  II  (2.5.1729-17.11.1796)  –  Оросын  хатан  хаан.  Нөхөр  III
                Пётрийнхоо амийг хөнөөгөөд, 1762 оноос төр барьсан.


                Елизавета Петровна (29.12.1709-5.1.1762) – Оросын хатан хаан. 1741
                оноос төр барьсан.
   192   193   194   195   196   197   198   199   200   201   202