Page 199 - Бат хааны байлдан дагуулал
P. 199

Кортес Эрнан (1485-2.12.1547) – Испанийн түрэмгийлэгч. Мексикийг
                байлдан дагуулсан.


                Крематорий – Хүн шатаадаг зуух.



                Ландграф – Гүн.


                Легион – Ромын армийн жагсаал.


                Ленин  Владимир  Ильич  (22.4.1870-21.1.1924)  –  Жинхэнэ  овог  нь
                Ульянов.  Анхны  социалист  хувьсгалыг  гардан  удирдсан  улс  төрийн
                зүтгэлтэн.


                Линч Жессика Дон (26.4.1983-) – АНУ-ын зэвсэгт хүчний албан хаагч.
                2003 онд Иракт халдсан эвслийн цэргийн бүрэлдэхүүнд байсан. Мөн

                оны 3-р сарын 23-нд олзлогдож, 4-р сарын 1-нд тусгай ажиллагааны үр
                дүнд чөлөөлөгдсөн. Хэд хэдэн медаль, одонгоор шагнагдсан. ОНМХ
                түүнийг баатарлаг америк цэргийн дүрээр алдаршуулсан.


                Луи IХ (25.4.1214-25.8.1270) – Францын ван. 1226 оноос төр барьсан.



                Люцифер – Ертөнцийн Эзэний эсрэг боссон сахиулсан тэнгэрүүдийг
                толгойлсныхоо хариуд там руу хөөгдсөн дээд сахиулсан тэнгэр.


                Мавераннахр – Дундад Азийн нутгийн нэг хэсэг.


                Магистр – цэргийн бүлгийн тэргүүн.


                Магомет  (22.4.570-8.6.632)  –  европчууд  лалын  шашныг  үндэслэгч
                Мухаммедыг ийн нэрлэдэг.


                Мазови – Польшийн нэгэн муж.


                Маркграф – Цэргийн зохион байгуулалттай хилийн тойргийг захирдаг
                гүн.


                Матье  Парисийн  (1200-1259)  —  Дундад  зууны  Английн  хамгийн

                алдартай түүхч. 1217 онд Хертфордшир гүнлэг дэх Сент-Албанс сүмд
   194   195   196   197   198   199   200   201   202   203   204