Page 202 - Бат хааны байлдан дагуулал
P. 202
Селевк I (ХТӨ 356?-281) – «Никатор» буюу «Ялгуусан» хочтой.
Македонийн хаан Александрын цэргийн жанжин. Александрыг нас
барсны дараа Сирид Селевкидын улсыг үндэслэсэн.
Сельжук – Рум-ыг үзнэ үү.
Славони – Балкан дахь түүхэн муж. Одоогийн Хорватын зүүн хэсэг.
Силези – Одра, Вистула голын хооронд орших Польшийн муж.
Си-Ся – Баруун хойд Хятадад оршиж байсан Тангад улс.
Спарт – Эртний Грекийн нөлөө бүхий хот-улс.
Сталин Иосиф Виссарионович (21.12.1879-5.3.1953) – Жинхэнэ овог
нь Жугашвили. ЗХУ-ын нам, төрийн удирдагч (1922 оноос).
Таборитууд – XV зуунд үндэснийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн
Чехийн дайчид («табор» буюу «тэрэг» гэсэн үгээс гаралтай нэр).
Тартар – Эртний Грекийн домогт гардаг тамын орон.
Төмөр (9.4.1336-18.2.1405) – Доголон төмөр. Тамерлан, Тимурленг
нэрээр алдаршсан. Дундад Азийн хаан. Цэргийн гарамгай жанжин.
Трансильвани – Румынийн нэгэн муж.
Трубецкой Николай Сергеевич (16.4.1890-25.6.1938) – Оросын судлаач,
хэл шинжээч. 1920 оноос цагаачилсан.
Тюренн Анри (Генрих) де ла Тур д’Овернь (11.9.1601-27.7.1675) –
Францын цэргийн алдарт жанжин. Маршал.
Тюринги – Германы нэг муж.
Фаланг – Македонийн армийн жагсаал.
Фив – Эртний Грекийн томоохон хот.