Page 203 - Бат хааны байлдан дагуулал
P. 203
Филипп II (ХТӨ 382-336) – Македонийн хаан. Цэргийн жанжин. ХТӨ
359 оноос төр барьсан.
Финики – Одоогийн Ливан, Палестиний нутаг дэвсгэр дээр оршиж
байсан, худалдаа арилжаа өндөр хөгжсөн улс.
Францискан – Загалмайтны лам нарын нэгэн дэг.
Фридрих II Гогенштауфен (26.12.1194-26.12.1250) – Герман Үндэстний
Ариун Ромын гүрний эзэн хаан. 1215 оноос төр барьсан.
Ханка Вацлав (10.6.1791 – 12.1.1861) – Чехийн хэл шинжээч, яруу
найрагч, үндэсний сэргэн мандалтын зүтгэлтэн. Краледвор,
Зеленогорын гар бичмэлийг зохиож, түүхэн баримт мэтээр
зарласнаараа алдаршсан.
Хорезм – дундад Азид оршиж байсан эртний түүхт улс. 1077 онд
үндэслэгдэж, 1220 онд Монголд эзлэгдсэн.
Христос Есүс (1-33) – Загалмайтны шашныг үндэслэгч.
ХТӨ – Христосын тооллын өмнөх буюу манай эриний (нийтийн
тооллын) өмнөх.
Цезарь Гай Юлий (ХТӨ 13.7.100-15.3.44) – Эртний ромын цэргийн
гарамгай жанжин.
Чернышевский Николай Гаврилович (24.7.1828-29.10.1889) – Оросын
нийтлэлч.
Чуцай Елюй буюу Чу мэргэн (3.8.1189-2.6.1243) – Чингис хааны есөн
өрлөгийн нэг. Эрдэм боловсрол, оюун ухаанаараа алдартай нэгэн.
Шлиффен Альфред фон (28.2.1833-4.1.1913) – Германы генерал-
фельдмаршал. Цэргийн онолч.
Юрий Всеволодович (26.11.1188-4.3.1238) – Владимирын их ван. 1212-
1216 онд, мөн 1218 оноос төр барьсан.