Page 198 - Бат хааны байлдан дагуулал
P. 198

Желал  ад-Дин  Манкбурны  (?-1231)  –  Мухаммед  падишахын  хүү.
                Авьяаслаг  жанжин  гэгдэж  байсан.  Бүх  насаараа  монголчуудтай

                тэмцсэн.


                Жувейни  Ала  ад-Дин  Ата  Малик  (1226-3.3.1283)  –  Персийн  түүхч.
                «Дэлхийг байлдан дагуулагчийн түүх» зохиолыг бичсэн.


                Зама – Хойд Африкт оршиж байсан хот.


                Зинь – Зүүн-Хойд Хятадад 1115-1234 онд оршиж байсан улс.


                Зовлон эдлэгч – Үнэн алдартны шашны төлөө амиа өргөсөн хүн.


                Зүрчид  –  Зүүн-Хойд  Хятадад  оршин  сууж  байсан  нүүдэлчин
                үндэстэн.



                Ибн-аль-Асир (12.5.1160-1233) – Арабын түүхч.


                Иванин Михаил Игнатьевич (1801-27.9.1874) – Оросын цэргийн түүхч.
                Дэслэгч генерал.


                Карл  (2.4.742-28.1.814)  –  Франкийн  ван  (768  оноос),  эзэн  хаан  (800
                оноос).  Одоогийн  Франц,  Герман,  италийг  нэгтгэсэн  их  гүрнийг
                байгуулсан.


                Карл XII (17.6.1682-3.11.1718) – Шведийн ван. Цэргийн жанжин. 1698

                оноос төр барьсан.


                Карфаген – Хойд Африк дахь эртний хот-улс.


                Коломан  I  (Калиман)  (1234-1246)  –  Болгарын  хаан.  1241  оноос  төр
                барьсан.


                Колумб  Христофор  (1451-20.5.1506)  –  Италийн  далайчин.  Испанийн
                ванд алба хашиж байхдаа 1492 онд Америк тивийг нээсэн.


                коман  –  Түрэг  угсааны  нүүдэлчин  аймаг.  Өөрөөр  кипчакууд  гэнэ.
                Оросууд половцууд гэдэг.
   193   194   195   196   197   198   199   200   201   202   203