Page 75 - demo1
P. 75

Лекц 12

                       Баримт бичгийн стандарт


               Албан  бичиг  боловсруулах  гэдэг  нь  аливаа  албан  байгууллага,  харилцагч  талуудын

               хооронд  явуулсан  баримт  бичгийг  нэгдсэн  загварт  оруулж  заасан  стандартын  дагуу
               хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг,

               баримтыг  боловсруулж,  албан  хэрэг  хөтөлж  явуулахын  тулд  түүнд  тавигдах
               шаардлагууд  байдаг.  Албан  бичиг,  баримтыг  боловсруулж,  албан  хэрэг  хөтөлж

               явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.


               Үүнд: 1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

               2. Баримт бичгийн бүрдэл
               3. Бүрдлүүдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдах шаардлага

               4. Албан бичгийн найруулгын үүрэг зэргийг анхаарах

               Баримт бичгийн стандартын тухай ойлголт
                       Баримт бичгийн стандарт түүний үүрэг, ач холбогдол

                       Манай улсад “Баримт бичгийн стандарт” -ыг 1989 онд анх удаа боловсруулан
               1990 оноос улс орон даяар мөрдүүлсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар 1996, 2000, 2002

               онд шинэчлэгдсэн байна.
                       Баримт  бичгийн  стандартын  зорилго  нь  баримт  бичгийг  зохион  бүрдүүлэх,

               тэдгээрийн  албан  ёсны  хуулийн  хүчинтэй  хугацааг  хангах,  эмх  цэгцийг  сайжруулах,

               баримт бичиг мэдээллийн эрэл хайлтыг түргэн шуурхай болгох үйл ажиллагааг нэг мөр
               журамлан явуулахад оршдог.



               Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм
               хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага

               баталдаг.  Стандарт  нь  баримт  бичгийн  хувьд  удирдлагын  үйл  ажиллагааг  заавал
               баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн

               баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг
               хангасан  байх  ёстой.  Баримт  бичгийг  ижилтгэсэн  системд  оруулах,  стандарт  гаргаж

               мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог. Үүнд:

               –          Баримт бичгийг хуулийн хүчинтэй хугацааг хангах
               –          Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх

               –          Баримт бичгүүдийг эмх цэгцийг сайжруулах


               74 | Хуудас
   70   71   72   73   74   75   76   77   78   79   80