Page 72 - demo1
P. 72
хүнд ойлгомжгүй байдаг тул түүнийг хамаагүй дур зоргоороо хэрэглэвэл албан бичгийн
бүх нийтэд ойлгомжтой байх шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Иймээс түүхэн үгийг
зайлшгүй хэрэглэх болбол тайлбартайгаар хэрэглэдэг.
Албан бичгийн найруулгын онцлог
Тогтсон стандарт загвартай
Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй
Уран дүрслэл хэрэглэдэггүй
Бодит байдал тусгагдсан
Баримттай
Үнэн магадлалтай
Гадаад үгийг нэр томьёоны хүрээнд хэрэглэдэг
Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн
Сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй
Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддаг
Үг зүйн онцлог талаас нь авч үзвэл: Жинхэнэ нэр албан бичигт хамгийн олон
тохиолддог. Жинхэнэ нэрийг дангаар нь хэрэглэхээс гадна орон нутаг, эдийн засаг,
шинжлэх ухаан гэх мэтээр нэрийн хоршоо байдлаар ихээхэн хэрэглэдэг. Үйл үг албан
бичигт хэрэглэгдэх тоогоороо жинхэнэ нэрийн дараа орно. АБН-гад задлаг аргаар
илэрхийлсэн одоо цагийн хэлбэрийг ихээхэн ашигладаг. Жишээ нь: “үзэж байна,
шаардаж байна, дэмжиж байна” гэх мэт.
АБН нь үйл үгийн захирах хүсэх хэлбэрийг хэрэглэх талаар онцлог шинжтэй.
Зарлиг, тогтоол, тушаалд “-сугай”, уриа уриалгад “-тугай, -гтун” нөхцөл албан бичгийн
найруулгад чухал үүрэгтэй. Тооны нэрийг ихэвчлэн тоо хэмжээ, цаг хугацаа, дэс дараа
зэрэг тоон мэдээллийг заахад хэрэглэнэ. Албан бичигт буй тоон мэдээлэл тодорхой,
барагцаалсан бус байх шаардлагатай учир тойм, тодорхой тооны нэр төдий л
тохиолдохгүй.
Утга зүйн онцлогийн хувьд албан бичгийн найруулга сайн, муу болох нь үгийн
утгыг оновчтой зөв тохируулсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Бичиг зохиолын нэг хоёр
үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгээс түмэн утга цацарч болдог. Үг бүхэн утгатай.
Нэг үг хэчнээн ч олон утгыг илэрхийлж болно. Тухайлбал:” МХ-ний товч тайлбар толь”-
д авах гэдэг үгийн 60 орчим утгыг тайлбарласан байна.
Албан бичигт аливаа үг ихэвчлэн шууд утгаараа орно. Үгийг голдуу жирийн
утгаар хэрэглэхээс бус дүрслэл утгыг голчилдоггүй. Дүрслэл утга нь юм үзэгдлийг
жирийн байдлаас нь гоёчлон дөвийлгөн харуулдаг шинжээрээ уран зохиол зэрэгт уран
71 | Хуудас