Page 68 - demo1
P. 68
6. Өгүүлбэрзүйн онцлог
7. Утгазүйн онцлог
1. Албан бичгийн найруулгыг монгол хэлэнд биеэ даасан төрөл болгон үздэг.
Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан
бичгийн найруулга гэнэ. Улс, нам, олон нийтийн байгууллагын хооронд, эдгээр
байгууллага иргэдийн хоорондын харьцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал,
захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл,
акт, гэрээ, тодорхойлолт, мэдээлэл, хууль дүрэм, заавар, өргөдөл зэргийн хууль эрх,
гадаад харьцаа, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна. Эдгээр нь тус
бүрдээ өөр өөрийн онцлогтой байхын зэрэгцээ нийтлэг шинжтэй байдаг бөгөөд уг
шинжээр нь найруулгын нэгэн төрөл болгодог. Албан бичгийн хэл нь утга зохиолын
хэлэнд хамаарч, түүний хэм хэмжээг нарийн чанд баримталж байх ёстой.
2. Албан бичиг нь 13-р зуунаас улбаатай. Монголчууд албан бичиг үйлдэж,
хөтлөх эртний сайхан уламжлалтай билээ. XIII зуунаас ч өмнө албан бичиг хөтөлж,
үйлдэж байсан баримт нотолгоо байдаг. XII-XIY зууны үеийн албан баримт бичиг
сэлтийг шүүн тунгааж үзэхэд тэр үед мөр тэтгэх, мөрийн хоорондын зайг тааруулах, он
цагийг тэмдэглэх, тамга дарах зэрэг нь тогтсон байжээ. Хэл найруулга нь ч тогтсон
өөрийн гэсэн онцлогтой дүрэм журамтай болжээ. Ер нь ч монголчууд албан бичгийн
найруулгыг ихэд чухалчилж, эрхэмлэн үздэг байжээ. Албан бичгийг үйлдэхдээ тухайн
төрийнхөө албан ёсны хэл, үсэг бичгээр бичдэг журамтай байв. Албан бичгийг тогтсон
журмын дагуу алдаа мадаггүй үйлдэх ёстой. Тэр бол хууль мэт байв. /Ямар нэг алдаа
гаргаж болохгүй гэсэн үг/ (Ялангуяа албан бичгээр харилцах байгууллага, хувь хүний
тухай)
Аль ч нутагт албан бичгийг нийт монголчуудын дагаж мөрдөж байсан бичгийн
хэлний үгээр бичих журамтай байв. Ингэснээр олон монголчуудад өөр хоорондоо
саадгүй ойлголцдог байв.
Бичгийн эхийг түүнд мэргэшсэн эх зохиогч түшмэл зохиодог байсан.
a. Хуучин албан бичигт харилцагч албан газар, хүмүүсийн дээд, доод
ялгааг нарийн тусгадаг байв. Тухайлбал, адил эрхтэй албан газар,
хүмүүсийн хооронд харилцах бичгийг “илгээх бичиг”, тухайн
байгууллага хүнээс дээд байгууллага, хүнд явуулах бичгийг “өргөх
бичиг”, эзэн хаандаа өргөх бичгийг “айлтгах бичиг”, дээд газар,
67 | Хуудас