Page 64 - demo1
P. 64
Хүн төрөлхтний харилцааны нэн чухал түгээмэл харилцааны нэг нь "хэлний
харилцаа" юм. Хэлний харилцаа нь өгүүлэгч бичигчийн зорилго хэлэхүйгээс шалтгаалан
өөр хоорондоо ялгаатай байдаг. Хэлний энэ ялгаа нь ярианы хэв маяг буюу найруулгын
төрлийг бий болгодог. Хүмүүс хоорондоо харилцах зорилгын үүднээс хэлний нэгэн
элементийг нарийн ялгаатай хэрэглээний найруулга буюу найруулгын төрөл гэдэг.
Найруулгын төрөл
1. М.С.Ломоносов: Гурван найруулгын онол
1. дээд найруулга: эрхэмсэг буюу уран зохиол
2. дунд найруулга: ерийн
3. доод найруулга: хар ярианы
2. В.Виноградов: Хэлний нийгэмд гүйцэтгэх үүрэг
• харилцах үүрэг /ярианы найруулгад/
• мэдээлэх үүрэг /ШУ болон албан бичгийн найруулгад/
• нөлөөлөх үүрэг /уран зохиолын найруулгад/
3. Д.Розенталь.М: Телинкова нарын ангилгаа
• бичгийн найруулга /1. ШУ-ы зохиол, 2. Албан бичгийн, 3. Уран зохиолын/
• ярианы найруулга
4. Д.Отгонсүрэн багш: Монгол хэлний найруулгын төрлийг ангилах нь
• эрдэм шинжилгээний зохиолын найруулга
• албан бичгийн
• сонины
• уран зохиолын
• эрдэм шинжилгээний хялбар зохиолын
• ярианы
5. Ц.Сүхбаатар багш
• албан бичгийн
• сонины
• ШУ уран зохиолын
• эрдэм шинжилгээний зохиолын
• ШУ-ы
• уран зохиолын
• ярианы /1. утга зохиолын, 2. хар ярианы/
Сүүлийн үед найруулгын төрлийг
• мэдэгдэхүүн-хэл-хэлэх мэдэхүйн гэсэн шугамаар авч үзэх болсон
63 | Хуудас

