Page 69 - demo1
P. 69
тушаалтнаас доод газар, тушаалтанд явуулах бичгийг “тушаах бичиг” гэх
мэтээр найруулдаг байжээ.
1. Илгээх бичиг: адил тэгш эрхтэй хүмүүсийн хооронд харилцаж байсан бичиг.
Илгээх бичгийг 1. ердийн, 2. хүндэтгэлийн гэж 2 хуваадаг.
2. Өргөх бичиг: тухайн байгууллага хүнээс дээд байгууллага хүнд явуулдаг байсан
бичиг. /өргөх нь, өргөн барих нь гэх мэт/
3. Эзэн хаандаа айлтгах бичиг: хүндэтгэлийн үг хэрэглэнэ.
4. Тушаах бичиг: дээд газар тушаалтнаас доод газар тушаалтанд явуулдаг. 1.
ердийн, 2. хүндэтгэлийн гэж 2 хуваадаг. Доод албан тушаалтанд ердийн тушаах
бичгийг явуулж, тушаах нь гэх зэрэг хэрэглэнэ. Хүндэтгэлийн тушаах бичгийг
хэрэглэхдээ "тушаан өргөх, өргөн тушаах нь" зэрэг үгийг хэрэглэдэг.
3. Тогтсон нэг стандарттай байдаг. Загвартай байна. МУ-д 1981 оноос эхлэн
"Удирдлагын баримт бичгийн ижилтгэсэн систем"-ийг боловсруулж ирсэн. Энэ нь
дотроо 5 хэсэгтэй. Үүнд:
• үндсэн дүрэм
• баримт бичгийн төрлүүд
• нэр томьёоны тодорхойлолт
• үлгэрчилсэн загвар
• баримт бичгийг бүрдүүлэхэд тавигдах шаардлага
Албан тоот тогтоол, тушаалыг толгойн хэсгийг хэвлэлийн үсгээр бичсэн хэвлэмэл
хуудсан дээр үйлддэг байна.
• Албан бичгийн хэл найруулга нь загвартай байна.
• Албан бичигт хувь хүний онцлогийг бага тусгадаг.
• Албан бичгийг ойлгомжтой бичиж найруулдаг.
• Албан бичигт юм үзэгдлийг бодит байдлаар нь бичдэг.
• Албан бичигт тухайн зүйлийн агуулгыг товч тодорхой гарган бичдэг.
Товч байна гэдэг нь тодорхой байхтайгаа шууд хамаатай.
• Албан бичигт уран чамин үг хэрэглэдэггүй.
4. Үгийн сангийн онцлог
• Идэвхтэй үгийн санд хамаарах үгсийг хэрэглэнэ.
• Үгийн тоо харьцангуй цөөн, давтагдах үгийн тоо олон.
• Албан бичигт хэрэглэгддэг үгсийн ихэнх нь монгол хэлний үндсэн үгийн
сангийн үг байдаг.
68 | Хуудас