Page 73 - demo1
P. 73
дүрслэлийн хэрэглүүр болдог бол албан бичигт өөр байдаг. Энэ нь албан бичгийн энгийн
бодитой байх гэсэн шаардлагатай холбоотой. Албан бичигт үг шууд утгаараа байдаг.
Албан бичгийн найруулгад ойролцоо үгсийн дотроос тухайн бичих зүйлд
шаардагдах үгийг сонгон хэрэглэх боловч энэ нь харьцангуй чөлөөтэй байдаггүй.
Ойролцоо утгатай үг бүрийг албан бичигт дураараа хэрэглэж болдоггүй онцлогтой.
Албан бичигт эсрэг үг цөөнгүй тохиолдох боловч тэдгээрийн ихэнхийг нэр томьёоны
шинжтэй үгс эзэлдэг. Тухайлбал, гадаад харилцааны бичигт дайн-энх, гадаад-дотоод,
хууль цаазын бичигт эрх-үүрэг, өмгөөлөгч-яллагч, санхүүгийн баримт бичигт орлого-
зарлага, өр-авлага гэх мэт зэрэг үгс цөөнгүй тохиолдоно. Ижил үгс нь утга буюу
агуулгаараа өөр, дуудлага буюу хэлбэрээрээ адилавтар тул бичиг зохиолд ойролцоо
газар орохдоо зааж буй утгаа бүрмөсөн өөрчлөхгүй ч гэсэн утгыг бүрхэгдүүлэх юм уу,
хоёрдуулж болзошгүй. Албан бичиг нь унших хүнд хоёрдмол утга санаа төрүүлэхгүй,
эргэлцээгүй ойлгогдож байх шаардлагатай бөгөөд чухам үүнээс ижил үгсийг цөөн
хэрэглэдэг байна.
Өгүүлбэрзүйн тухайд гэвэл албан бичгийн өгүүлбэрийн ихэнх нь дэлгэрэнгүй
байх ба өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнээс бүтсэн хураангуй өгүүлбэр тун цөөн байдаг.
Албан бичигт тухайлбал, хууль, дүрэм, заавар зэрэгт батлах, үгүйсгэх өгүүлбэрийг
хэрэглэдэг. Ялангуяа тоочсон өгүүлбэрийг их хэрэглэдгээрээ сонин нийтлэл, уран
зохиолын найруулгаас онцлог юм. Хэлсэн санаагаа зориуд дуусгалгүйгээр өгүүлбэрээ
таслан дутуу орхисон (Хэрэв би морьтой болоод завтай явсан бол доо ...Д.Н Хөдөө талын
үзэсгэлэн) гм төгс бус өгүүлбэр албан бичгийн найруулгад ордоггүй.
Үгийн сангийн онцлогийн хувьд албан бичгийн үгийн сан өөрийн гэсэн онцлогтой.
Аливаа хэлний үгийн санг хэрэглэх хэмжээгээр нь идэвхтэй, идэвхгүй үгийн сан гэж
ангилан үздэг бөгөөд албан бичигт идэвхтэй үгийн санд хамаарах үгийн хэрэглэдэг.
Ингэснээрээ албан бичиг нийтэд ойлгомжтой байх шаардлага хангадаг. Ямар нэгэн
хэлний үгийн санд эзлэх идэвхтэй үг нь идэвхгүй үгээс цөөн байдаг нь эрдэмтдийн
хийсэн статистик тооцоогоор батлагдсан. Тэгэхлээр албан бичигт идэвхтэй үгийг
хэрэглэдэг тул түүний үгийн сан цөөн үгтэй болох нь мэдээж. Иймээс албан бичигт
хэрэглэгдэх үгийн тоо харьцангуй цөөн, давтаж хэрэглэх үгийн тоо олон байдаг. Албан
бичигт нэг үгийг олон дахин давтаж хэрэглэж болдог нь түүний найруулгын нэг онцлог
юм. Гадаад хэлний үгийг уран зохиолд зохиолын баатрынхаа дүрийг гаргах, түүний хэл
ярианы онцлогийг үзүүлэх зорилгоор найруулгын үүргээр хэрэглэдэг бол албан бичигт
үл хэрэглэнэ. Нийтэд өргөн тархаагүй, зөвхөн тухайн салбарт хэрэглэгддэг нэр томьёо-
мэргэжлийн үг хэллэгийг тэр салбарынх нь албан бичигт хэрэглэж болдог. Этгээд
72 | Хуудас