Page 76 - demo1
P. 76
- Баримт бичиг мэдээллийн эрэл хайлтыг түргэн шуурхай болгох
– Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
– Баримт бичгийг компьютерын буюу цахим тооцоолуурын тусламжтайгаар зөв
боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
– Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг
хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
– Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
– Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх
нэг мөр журамлан явуулахад оршдог.
Байгууллагын албан хэрэг хөтлөлтөд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн
дарга, бичээч нар гол үүрэг гүйцэтгэнэ.
Мөн тухайн асуудлыг хариуцсан ажилтан албан бичиг, тушаал илтгэх хуудас
зэрэг олон төрлийн баримт бичгийг боловсруулах ажлыг хийнэ. Эдгээр ажилтнууд
баримт бичгийг зохион бүрдүүлэх болон баримт бичигтэй ажиллах /хүлээн авах,
бүртгэх, хариу явуулах, шийдвэрлэлтэд хяналт тавих/ ажлыг зохион байгуулна.
Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг.
Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавигдах
шаардлага MNS 5142:2002
Дээрх стандартад зааснаар баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт, удирдлагын үйл
ажиллагааны агуулга холбогдол, онцлог шинжээр нь үндсэн гурван бүлэг болгон
ангилж, нийт 29 төрлийн албан баримт бичгийг баталсан. Үүнд:
75 | Хуудас