Page 81 - demo1
P. 81
28. Хөтөлбөр – Аливаа ажил, салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал,
бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг
урьдчилан төлөвлөж, батлуулсан баримт бичиг.
29. Шийдвэр – Хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан буюу тухайн
байгууллага өөрийн үйл ажиллагаа онцлогт тохируулан баталж мөрдүүлсэн баримт
бичиг.
Монгол Улсын төр захиргааны байгууллагууд хууль тогтоомжид заасны адгуу
өөрийн эрх хэмжээний хүрээнд зохион байгуулалт, захирамжлахын шинжтэй дараах нэр
төрлийн баримт бичгийг батлан гаргана. Жишээ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч - зарлиг
Улсын их хурал - хууль, тогтоол, захирамж
Засгийн газар - тогтоол, захирамж, албан даалгавар
Улсын хороо - тогтоол, албан даалгавар, тушаал, дүрэм,
журам, удирдамж
Яам агентлаг - тушаал, заавар, дүрэм, журам, удирдамж
Бүх шатны Засаг дарга – захирамж
Аймаг, нийслэлийн ИТХ – тогтоол, албан даалгавар
Төрийн бус байгууллагууд – тушаал, дүрэм, журам, удирдамж гэх мэт.
80 | Хуудас