Page 86 - demo1
P. 86
Лекц № 14
Сонин нийтлэл, уран зохиолын найруулга
Сонин хэвлэл нь олон нийтийн мэдээллийн чухал хэрэглүүр болдог бөгөөд
тухайн цаг үеийн онцлог бүрэн тусдаг. Сонин хэвлэл нь зөвхөн мэдээлэх, дамжуулах,
учирзүйн тайлбар нотолгоо хийх төдийгүй сэтгэлзүйн хувьд нөлөөлөх үүрэгтэй
байдаг. Харилцааны өөр өөр зорилго нөхцөл хийгээд хэл шинжлэлийн бус
шалтгаанаас мэдээлэх, нөлөөлөх хоёр үүрэг нь нэгдэж ирдэг. Сонин хэвлэл нь олон
түмэнд хүрч чаддаг, ихээхэн шуурхай, тогтмол гардаг зэрэг өвөрмөц онцлогтой.
Бичлэгийн бусад төрөлтэй харьцуулахад сонины хэл найруулга хамгийн энгийн,
ойлгоход хялбар цөөн үгээр өргөн агуулга гаргасан байдгаараа ялгарч байдаг. Бичлэгийн
төрөл онцлогийг даган үг, түүний хэрэглэгдэх хүрээ улам баяжиж байдаг.
Сонины мэдээлэх үүрэг нь баримт хэрэглэгдэхүүн яг үнэн зөв байх, албан
ёсны шинжтэй байх, тодорхой нэгтгэн дүгнэсэн байх, сэтгэхүйн хийсвэрлэлд
тулгуурласан байх зэргээр илэрдэг. Сонины хэл найруулгын нөлөөлөх үүрэг нь уриалан
дуудах, яруу сайхны таашаалд нийцэх, шинэ шинэ үг хэллэгээр илэрхийлэхийг эрмэлзэх,
сурталчлан зарлаж таниулах шинэ шинэлэг аястай байх зэргээр илэрнэ. Сэтгэл хөдөлгөх
уран үг өвөрмөц хэллэг, хэлний яруу хэрэглүүрийг зохистой ашиглавал уншигчдад
нөлөөлөх үр өгөөж төдий чинээ их болно. Уран яруу хэрэглүүрийн үүргээр зөвхөн үг
хэллэг, хэлзүйн хэлбэр хэрэглэгдээд зогсохгүй сонины гарчиг, догол мөр, бичлэгийн
аяс(товчоолон томьёолох, хүүрнэн өгүүлэх, шүүн хэлэлцэх гэх мэт), оруулсан үг, эшлэл,
түүнчлэн гадаад үг ярианы янз бүрийн хэв маяг орно. Сонины хэл найруулга нь хэл
шинжлэлийн зарим зохиолд:
1. Уламжлан тогтсон хэлбэр: Энэ нь хэл ярианы тогтсон өгүүлбэрзүйн бүтцийг
ашигладаг. Уламжлан тогтсон энэ хэлбэрт тэргүүн өгүүлэл, илтгэл, хэвлэлийн тойм,
албан мэдэгдэл, сонсгол, хэвлэлийн бага хурлын мэдээ зэрэг дипломат хийгээд албан
ёсны мэдээний төрөл зүйл ордог.
2. Тодорхой баримт болон мэдээллийг хослох хэлбэр: Энэ нь түрүүчийнхийг
бодвол сэтгэлийн өнгө аяс, уран дүрслэл, зураглал, хэлний яруу хэрэглүүр, шинэ амьсгал
бүхий хэл ярианы бэлэн хэлбэрийг ашигладаг. Тодорхой баримт болон мэдээллийг
хослох энэ хэлбэрт сурвалжилсан тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, найруулал,
сурвалжилга, тайлбарлагчийн өгүүлэл, судалгааны болон эрдэм шинжилгээний нийтлэл,
өгүүлэл зэрэг төрөл зүйл хамаарна.
3. Зохиогчийн өөрсдийн арга барилаар бичсэн хэлбэр: Зохиогч өөрийн арга
барилаар хэлний янз бүрийн арга хэрэглүүрийг өргөн ашиглаж, урнаар дүрслэн өнгө
85 | Хуудас