Page 82 - demo1
P. 82
Лекц 13
ЯРИАНЫ НАЙРУУЛГА
Ярианы найруулга гэж юу вэ? ● Хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын
харилцаанд тохиолддог, албан ёсны бус, чөлөөтэй, урьдчилан бэлтгээгүй, харилцан
ярианы бүтэцтэй найруулгыг ярианы найруулга гэнэ. ● ЯН бол бичгийн хэлний нэг
төрөл юм.
Ярианы найруулга гэдэг нь ● Бичгийн хэлний нэг зэрэглэл буюу шат ● Бичгийн
нэг хэв маяг буюу дадлагын найруулга зүйн нэг төрөл ● Ярианы хэлийг аман яриа буюу
хар яриа, бичгийн яриа буюу боловсон яриа, аман бичгийн яриа гэж 3 ангилдаг. Аман
бичгийн яриа нь дундын шинжтэй байдаг.
Яриа бичгийн харьцаа холбоо ● Бичгийн хэл, ярианы хэл гэдэг ч салахгүй. ● Утга
зохиолын хэл бол сайн боловсордог. ● УЗХэл гэдэг бол ард нийтийн хэл юм. ● БХ нь
ном хэвлэл, лекц, яриа, радиогоор. ● УЗХ-ний хамгийн уран нь уран зохиол. ● УЗХ ЯХ-
тэй ойртуулах үйл явц зүй ёсны. ● ЯХ БХ-ээс уян налархай, хурдан хувьсана. ● БХ ЯХ
нэг нь нөгөөгөө баяжуулж байдаг.
Акад. Ш.Лувсанвандан: “ОЦМонгол утга зохиолын хэл нь монголчуудын нийт
дундын хэрэглүүр болсоор ирсэн сонгодог бичгийн хэлэнд халхын аман аялгууны
нөлөөг хүчтэй тусгасны үр дүнд үүсэн бүрэлдэж байна.”
Ярианы хэлний онцлог ● Ярианы хэлийг хамгийн өргөн дэлгэр тусгадаг нь уран
сайхны найруулга юм. ● Жүжиг, үргэлжилсэн үгийн зохиол, кино ● УЗ-д гол зүйл нь
утга санаа, дүр байдаг бол дүрийг амилуулах нь ярианы хэл юм. ● ЯН илүү чөлөөтэй,
илүү амьд, илүү халуун дулаан байдаг. ● Учир нь хэл бол харилцахаас гадна харилцааг
илүү халуун дулаан болгох
Үргэлжлэл: ● Яриагүйгээр нийгэм орших боломжгүй. ● Бие биеэ ойлголцохгүй,
харилцахгүй. ● Хүний амаар хэлснийг чихээр сонсож болно. ● Амаар хэлснийг үсгээр
тэмдэглээд нүдээр харж уншиж болно. ● Амаар хэлэх нь анхдагч, бичих нь хоёрдогч
шинжтэй зүйл юм.
Гүн ухааны үүднээс ● Хэл гэдэг нь ерөнхий бөгөөд хийсвэр, харин бичгийн хэл
буюу бичих, ярианы хэл буюу ярих нь тодорхой бөгөөд бодитой ухагдахуун юм. ●
А.С.Пушкин: хэлэх ярих бол эсрэгцэх зүйл ● Хумбольдт: нэг хэлээр хэлэлцэх боловч
тухайн агшинд хүн бүр өөр хэлээр ярина.
81 | Хуудас