Page 84 - demo1
P. 84

тоо  байх.  ●  Нутгийн  аялгууны  үг:  гос,  архад,  лавшиг  ●  Албархаг  үг  хэллэг,  буруу

               найруулга ● Давтсан үг хэллэг их хэрэглэх муу.
                        Ярианы хэлэнд нөлөөлөх хүчин зүйл ● Үг хэлний баялаг арвин байх. ● Эх хэлний

               дүрмийн мэдлэг чадвар сайн ● Хэлний хүндэтгэл, эерүүлэл, цээрлэл сур. ● Зүйр цэцэн
               үг, уран найруулга мэдэх ● Оновчтой товч ойлгомжтой ярьж сурах, ● Хэмнэл, нугалаа,

               таслал зогсоц мэдрэх. ● Дууны өндөр нам, өнгө аялга, хүч цар ● Хэвшмэл үг хэллэг, онч

               үг сайн мэдэх.
                        Яриа бол хоёр хүний үйл ● Бэлгэдэл их бодох ● Уран яруу утга төгс байдлыг

               эрхэмлэх ● Зөв цэвэр дуудах, зөв тод сайхан ярих. ● Хэлний бус хэрэглүүр бага оруулах:
               гунших, хэлээ хазах, бөөрөнхий хэлээр ярих, эсвэл хэт чанга буюу зөөлөн ярих ● Утсаар

               зөв ярьж сурах бол том соё сангийн онцлог. Ярианы хэл нь өөрийн гэсэн үгийн сантай

               тэр үгс нь бичгийн хэлний үгээс ялгарч байдаг. Жишээ нь:
                       1. Уул үгээ давтах байдлаар хам олны санааг илтгэдэг

                       2. Өгүүлэхүүнийг туслах үгээр хэлбэржүүлэх
                       3. Хэлц хэллэг элбэг

                       Дуудлагын онцлог. Бичгийн хэлэнд байгаа үгийг яг тэр хэвээр нь хэлэх газар байх
               боловч  өгүүлэх  эрхтний  үйл  ажиллагаа,  уүгэнд  орсон  авианы  нийлцээс  шалтгаалан

               бичигт байгаа хэлбэр, дуудлага хоёрын хооронд ялгаа гардаг. Жишээ нь: бэлдэх-бэлтгэх,

               байсан юм-байсым, битгий дээ- битийдээ гэх мэт.
                       Өгүүлбэр  зүйн  онцлог.  Өгүүлэгчийн  хэлний  боловсролын  хэм  хэмжээ,  санаа

               бодлоо  ойлгомжтой  илэрхийлж  дадсан  эсэх,  ярих  зүйлээ  урьдчилан  бэлтгэсэн  эсэх
               зэргээс шалтгаалан хүн бүрийн яриа хувь хүний шинжтэй болдог бөгөөд ярианы хэлэнд

               өгүүлбэрээ  буруу  зохиож,  өгүүлбэрийн  хэмжээг  урт  эсвэл  богино  болгосон  байх,

               өгүүлбэрээ дутуу төгсгөх зэрэг нь нэлээд түгээмэл байдаг.
                       Үг  зүйн  онцлог.  Орчин  цагийн  монгол  хэлний  зарим  дагавар  нөхцөл  ярианы

               хэлэнд идэвхтэй хэрэглэгддэг. Жишээ нь: Байдлын нөхцөлөөс бүрмөсөн үйлдэхийн -ч, -
               чих, эрчимтэй үйлдэх байдлын –схий, олноор үйлдэх байдлын-цгаа4 нөхцөлүүд ярианы

               найруулгад өргөн тохиолддог. Түүнчлэн сэтгэлийн аяс илэрхийлсэн –хан дагавар нэлээд

               идэвхтэй хэрэглэгддэг.
                       Үүнээс гадна ярианы хэл дараах онцлогтой.

                       1. Хоршил яриа зонхилон ордог.
                       2. Энгийн өгүүлбэр элбэг, угсарсан нийлмэл өгүүлбэр ховор

                       3. Асуусан, анхааруулсан өгүүлбэр элбэг
                       4. Баталсан, үгүйсгэсэн, зөвшөөрсөн, захирсан утгатай

               83 | Хуудас
   79   80   81   82   83   84   85   86   87   88   89