Page 88 - demo1
P. 88
1. Тэр үед нэр томьёо тогтоогүй байсан учраас зарим үгийг орчуулалгүй
тайлбарлан хэрэглэж байсан байна. Жишээлбэл: орос улсын аж хөдөлмөрийн ард гурван
жил дотор дэлхий дэх бүхий л харгис үзэлтэн лүгээ тулалдаж, дайлан ирсэн дайснуудыг
дарж чадсан учир болбоос революц хэмээх хувьсгалын үзлийн үнэнийг ба хүчийг
илэрхий үзүүлжээ.
2. Гадаад үгийг заримдаа хэд хэдэн янзаар бичиж байв. Франц-францус, Япон-
Рибин, Польш-поляк, Солонгос-Гуулин, Энэтхэг-Жагар, 9-р сар-сентябрь гэх зэргийг
хольж хутгаж байсан байна.
3. Тэр үед хэрэглэж байсан аж хөдөлмөрийн ард түмэн, хн нь хүнийг хар хор
сэтгэх нигшүүрэх, хувьсгал үйлдэх, сургууль сурталгүй байх, гэрил эсгэлэнгэх гэх
мэтийн нийдэмж үг одоо төдийлөн хэрэглэгдэхгүй байна.
Үгзүйн онцлогоос: Монгол бичгийн зөв бичих дүрмээр бол эгшгээр төгссөн
үгэнд бар, бэр, гийгүүлэгчээр төгссөн үгэнд иар, иэр дагавар залгадаг бөгөөд эдгээр нь
орчин цагийн монгол хэлний аар, оор, өөр, ээр дагавартай дүйдэг. “Монголын
үнэн” сонины баримт сэлтээс үзэхэд, гийгүүлэгчээр төгссөн үгэнд бар, бэр, дагавар
залгасан байх бөгөөд ингэхэд хэлний зүйн үүрэг нь өөр болж өгүүлэгдэхүүний
тодотгогчоор хэрэглэсэн байна. Энэ нь орчин цагийн монгол хэлний бол, нь зэрэгтэй
дүйдэг. “Монголын үнэн” сониныг кирилл үсгээр буулган хэвлэхдээ дээрх дүрмийг
хайхрахгүйгээс найруулгын алдаа гаргасан байна. Олон тооны дагаврыг өвөрмөц
байдлаар хэрэглэсэн байна. Монгол хэлний олон тооны дагаврын талаар монголч
эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг. Хэлний шинжлэлийн онолоор бол хэлний зүйн
нэг үүрэгтэй хоёр дагавар нэг үгэнд давхарлан ордоггүй. Хэрэв орвол тэр үүрэг нь өөр
болох ёстой билээ.
Монголын үнэн сонины 50 гаруй жилийн зайтай гарсан хоёр дугааруудын
онцлогийг ажиглахад:
1. Сонины “үгсийн сан баяждаггүй”, модон хэлтэй, хэл найруулга болхи гэдэг нь
өрөөсгөл дүгнэлт болохыг баримт нотоллоо.
2. Сонины үгсийн сан өөрчлөгдөн хөгжихдөө хуучин хэрэглэж байсан үг
хэллэгийг уламжлан хадгалж илэрхийлэх хүрээг нь өргөтгөн баяжуулж байдаг байна.
3. Улс орны амьдрал ахуйд шинээр бий болж байгаа юм үзэгдлийг тусгасан
шинэ үг хэллэгээр монгол хэлний үгсийн сан арвижин тэлж байгаа бөгөөд энэ нь юуны
өмнө сонин хэвлэлээр дамжин дэлгэрдэг.
87 | Хуудас