Page 93 - demo1
P. 93

Эрдэм шинжилгээний зохиолын зорилго нь:


               Мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх 3 байна.


               Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулгын үндсэн шинж нь :


               1.      Учир  шалтгааны  дараалалтай  байх  (энэ  нь  шинжлэх  ухааны  зохиол  доторх
               зүйлүүд нарийн дэс дараалалтай, өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой, учир зүй

               сайтай/


               2.      Тодорхой байх (мэргэжлийн болон нийт хүмүүст ойлгомжтой, тодорхой байх)

               3.      Оновчтой  байх  (илэрхийлэх  гэсэн  санаагаа  цөөн  үгээр  онож  өгүүлэх,  зохиол

               доторх  ухагдахуун  нь  нэг  утгатай,  тэмдэглэж,  тэмдэглүүлж  буй  хоёр  зүйл  зөрөхгүй,

               зөрчилгүй байх )

               Эрдэм  шинжилгээний  зохиолын  хэл  найруулга  нь  нийт  утга  зохиолын  хэлний  хэм

               хэмжээний дагуу байна. Найруулгын энэ төрөлд учир шалтгааны ухагдахуун, хийсвэр

               ойлголт, нэр томьёо их ордог нь бусад төрлөөс ялгарах онцлог юм.


               Эрдэм шинжилгээний найруулгад баталж нотолж бичсэн зүйл их байдаг. Нэр томьёо:
               Энэ бол нийгэм -улс төр,соёл урлаг, үйлдвэр, техник, харилцаа холбоо зэрэг, тодорхой

               шинжлэх ухааны шинэ ойлголт, ухагдахууныг нэрлэсэн үг ба холбоо үг юм.

               Мэргэжлийн  үг:  Нэг  мэргэжлийн  буюу  нэг  төрлийн  ажил  эрхэлдэг  хэсэг  бүлэг

               хүмүүсийн  ажил  төрөлтэй  холбоотой,  зөвхөн  тэдэнд  л  нэр  томьёоны  чанартай

               хэрэглэгдэх үгийг хэлнэ.


               Эрдэм шинжилгээний хэл найруулгыг :

               a)     Эрдэм шинжилгээний эх


               b)     Эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх гэж 2 ангилна.


               Гол ялгаа нь:


               Эрдэм  шинжилгээний  зохиол.  Судалгааны  өгүүлэл,  илтгэл,  эрдэм  шинжилгээний
               шүүмж, тэмдэглэл, товчлол, зохиолын хураангуй, эрдмийн зэрэг горилсон бүтээл, ганц

               сэдэвт зохиол багтдаг.





               92 | Хуудас
   88   89   90   91   92   93   94   95   96   97   98