Page 92 - demo1
P. 92

Лекц 15

               Эрдэм шинжилгээний найруулга


               Шинжлэх  ухааны  салбарт  үйлчилж  хүний  мэдлэгийг  дамжуулах  гол  үүрэг  бүхий
               төрлийг  ШУ  зохиолын  хэл  найруулга  гэнэ.  ШУ-ны  зохиолын  гол  үүрэг  нь  нотлох

               (дэвшүүлсэн  таамаглалынхаа  үнэн  болохыг  батлахад)  оршино.  Тийм  учраас  хэлний
               хэрэгсэл нь ШУЗ-ын мэдээлэх ба нөлөөлөх гэсэн 2 зорилгыг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг

               байна. ШУЗ-ын нөлөөлөх буюу итгүүлэн батлах тал нь их байдгаараа сонин нийтлэлийн
               найруулгаас ялгаатай. ШУЗ-ын хэлээр илэрхийлэгдэж байгаа тэр агуулга нь хэдий чинээ

               учир шалтгааны нарийн дараалалтай, тодорхой, оновчтой байх тусмаа нөлөөлөх тал нь

               дээшилдэг.  Найруулгын  энэ  төрөлд  шинжлэх  ухааны  олон  салбараар  гарч  байгаа
               өгүүлэл, илтгэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, гарын авлага, лекц, семинар, зөвлөмж,

               сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, ганц сэдэвт зохиол, зохиолын хураангуй, эрдмийн
               зэрэг  горилсон  бүтээлүүд  цөм  багтана.  ШУЗ-ын  доторх  зүйлүүд  нь  найруулгын  дэс

               дараалалтай,  учир  шалтгааны  дараалалтай  байх  ёстой.  ШУ-ны  зохиол  бүтээлийг
               туурвихад учир шалтгааны үндсэн хуулиудыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

               Учир шалтгаантай байх шаардлага. Учир шалтгааны үндсэн хуулиудыг нарийн мэдэх нь

               яруу сайхан хайруулан бичихэд нэн тустай. Логикийн  хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал
               шинжүүд болох тодорхой, зөрчилгүй, тууштай үндэслэлтэй байдлуудыг илэрхийлдэг.

               Үүнд


                1. Адилтгалын хууль: янз бүрийн бодлуудыг адилтгаж болохгүй бас адилхан болдуудын
               өөр  өөр  утгаар  авч  үзэж  болохгүй  гэсэн  чухал  шаардлагыг  хангах  учиртай.  Өөрөөр

               бодлыг адилтгах буюу адил бодлуудыг ялгавартай үзэх явдал байдаг нь хүний бодол
               хэлээр  илрэн  гарах  онцлогтой  холбоотой.  Энэ  нь  мэдээжийн  мэт  боловч  зөрчих  нь

               цөөнгүй.


               2. Зөрчилгүй хууль: энэ нь үгүйсгэсэн 2 бодомж 1 зэрэг үнэн байж чадахгүй ямар ч гэсэн

               1 нь худал байх ёстой гэж үздэг.

               3. Үгүйсгэлийн хууль: зөрчилтэй 2 бодомж 1 зэрэг үнэн байж чадахгүй.


                 Шинжлэх  ухааны  зохиол  бүтээлийн  нэг  гол  онцлог  нь  энэ  салбарын  ямар  нэгэн

               асуудлыг  дэвшүүлж,  түүнийгээ  батлахын  тулд  онол  практикийг  хослуулан,  үнэн  зөв
               баримттай,  судалгааны  шинжтэй,  учир  шалтгааны  нарийн  дараалалтай,  тухайн

               мэргэжлийн нэр томьёог түлхүү хэрэглэсэн, нэгтгэн дүгнэсэн байдагт оршино.


               91 | Хуудас
   87   88   89   90   91   92   93   94   95   96   97