Page 89 - demo1
P. 89

4.    “Монголын үнэн” сонин гарч байх үед нэр томьёо тогтоох асуудал нэг мөр

               болж чадаагүй байсан бол шинжлэх ухаан техникийн хөгжлийн асар хурдтай өнөө үед
               энэ асуудлыг шийдвэрлэн боловсруулж нарийсган сайжруулж байна.

                       5.    “Монголын үнэн” сонины нэг өгүүлбэр дунджаар 40 орчим үгтэй, 100 гаруй
               үгтэй  өгүүлбэр  цөөнгүй  байхад  одоогийн “Үнэн” сонины  нэг  өгүүлбэр  дунджаар  30

               орчим үгтэй, 100 хүрэх өгүүлбэр тун ховор болсон байна.

                       6.    Сүүлийн  үед  “үйлдэгдэх” хэвээр  их  бичиж,  найруулга  муудаж  байна.  Гэж
               ярих бичих болсныг тодорхой  баримт дээр үзэхэд гд дагаврыг хэрэглэх тоо ихсээгүй

               байна.
                       7.    Олон улсын харилцаа, шинжлэх ухаан техникийн хөгжлөөс урган гарч байгаа

               олон  улсын  чанартай  шинэ  үгсийг  орос  хэлээр  дамжуулан  сонинд  хэрэглэж  байна.

               Хэтрүүлэхгүй байх нь эрхэм зүйлс юм.
                       8.    Хэлний хэмнэлтийн зарчимтай уялдуулан товчилсон үгийг сүүлийн үеийн

               сонин хэвлэлд их хэрэглэж болжээ. Хамгийн оновчтой нь товчлох журмыг тогтоох нь
               чухал.

                                  Өгүүлбэр  зүйн онцлогоос: Орчин  цагийн  монгол  хэлний өгүүлбэрзүйд
               нийлэмж  үгийг  чухалчлан  үздэг  бөгөөд  бүтцээр  нь  чөлөөт  тогтвортой  нийлэмж  үг

               холбоо  үг  -ийн  талаар  дагнан  шинжилсэн  бүтээлүүд  гарсаар  байгаа  нь  тухайн

               судлагдахууны улам гүнзгийрүүлэн дэлгэрүүлж байна. Нийлэмж үг гэдэг бол хоёр буюу
               түүнээс дээш бодит утга бүхий үг өөр хоорондоо хэл зүйн хэлбэржилт утгаараа нийлэн

               холбогдсоныг хэлнэ. Тогтворт нийлэмж үг нь голдуу хэлц байдаг байна. Хэлц нь баярлан
               бахдах, инээж хөгжих, муушаан жигших, гунин гутрах... зэрэг хүний сэтгэл санааны

               байдлыг яруу тод тусгадаг учраас уран зохиолын хэлний үг найруулга их хэрэглэдэг. Ер

               нь энгийн хорин үгээр гаргах санааг ганц хоёрхон үгэнд хураагаад хүний ой ухаанд ив
               илхэн оруулж өгөх ид чадал хэлцэд байдаг болохоор нийтлэлийн  найруулал, тэр тусмаа

               олон улсын байдлын мэдээ өгүүлэлд ч багагүй хэрэглэдэг юм.
                       1.    Төгс  хэлц:  бүрэлдүүлбэрүүдээс  утга  нь  үл  ухагдах,  бүхлээрээ  нэгэн  утга

               илэрхийлсэн,  тогтворжсон,  үгийн  сангийн  нэгж  болдог  хэвшсэн  хэллэгийг  төгс  хэлц

               гэнэ.
                       2.    Заримдаг  хэлц:  Ийм  хэлцийн  зарим  бүрдүүлбэр  нь  шууд  эсвэл  шилжсэн

               утгатай  байдаг.  Заримдаг  хэлц  нь  үгийн  сангийн  нэгж  болж  бүрэлдүүлбэрийн  утга
               хийсвэрлэл  нь  төгс  хэлцийнхээс  арай  бага  байдаг  боловч  нэмж  хасахын  аргагүй

               тогтворжин хэвшсэн байдаг.



               88 | Хуудас
   84   85   86   87   88   89   90   91   92   93   94