Page 87 - demo1
P. 87
ялгарааг нарийн гаргадаг ийм хэлбэр юм. Энэ хэлбэрт замын тэмдэглэл, шог найруулал,
уншигчдын захидал, асуултад хариулсан өгүүлэл зэргийг оруулж болно. Бичлэгийн ямар
ч төрлөөр бичсэн байлаа гэсэн сонины хэлний бүрдлүүдийн үндсэн зарчмын дагуу л
байна. Энэ зарчим бол профессор В.Г.Костомаровын үндэслэлээр “уран яруу болон
хэвшсэн байдлын нэгдлийг эрхэмлэх нь сонины хэлний бүрдэл” юм. Уран яруу болон
хэвшсэн байдлыг хослохгүйгээр тухайн санааг энгийн товч, тодорхой, сонирхолтой,
яруу илтгэх аргагүй юм.
Уран яруу дүрслэхэд адилтгал, зүйрлэл, өрнүүлэх, тойруулал, төсөөлөл, ихэсгэл,
багасгал, давталт зэрэг найруулгын өдий төдий ур маягийг ашиглаж болдог. Аль зэрэг
оновчтой байна гэдгээс уран дүрслэлийн чанар, чансаа, амт шимт шалтгаална. Сонины
аливаа дугаар ганц уран яруу дүрслэлээр бүтдэггүй билээ. Харин хэвшсэн тогтсон үг
хэллэгийг их хэрэглэдэг. Энэ нь сонины хэлний онцлог төдийгүй, хүн төрөлхтний
хэлний ерөнхий шинж мөн. Ямар ч үгийн чухал шинж чанар нь тогтсон дуудлагатай ,
хэвшмэл утгатай байдаг. Тийм учраас нийтээр хэрэглэж хэвшсэн үгийн утгыг
гажуудуулан бичсэн эсэхээс найруулгын зөв буруу нь хамаардаг. Сонины бичлэгийн
төрлийн байдлаас хамааран уран яруу болон хэвшсэн байдал хослох нь харилцан
адилгүй байдаг. Зарим төрөлд уран яруу дүрслэл голлож байхад, заримд нь хэвшсэн
байдал бага зэрэг байдаг.
Үгийн сангийн онцлогоос: Орчин цагийн монгол хэлний судалбал зохих
салбарын нэг нь үгсийн сан мөн. Харин сүүлийн жилүүдэд энэ талаар бичсэн нэг сэдэвт
зохиол болон тухайн хэрэглэгдэхүүнийг тусгайлан судалсан өгүүлэл гарч байна. Энэ нь
монгол хэлний үгсийн сангийн судлалыг баяжуулахад багагүй тус болсоор байна.
Сонины хэлний үгсийн сангийн хөгжлийг тодорхойлон гаргахын тул сонины хоёр
дугаарт судалгаа хийж, 1920 оны 11 сарын 10-нд нийтлэн гаргасан монголын анхны
хувьсгалт хэвлэл “Монголын үнэн” сонины анхдугаар болон “Үнэн” сонины 1974 оны
11 сарын 11-ний 269-р дугаар хоёрыг харьцуулан үзлээ.
“Монголын үнэн” сонин суртал ухуулгын 4 өгүүлэл, улс орны байдлын
тухай 5 мэдээнээс бүрдсэн 637 үг буюу давхардсан тоогоор 2563 үгтэй байхад
“Үнэн” сонин 36 мэдээ, өгүүлэл 2, баярын бичиг 6, тайлбартай гэрэл зургаас бүрдсэн
2409 үг буюу давхардсан тоогоор 12482 үгтэй байна.“Монголын үнэн” сонинд гарч
байгаа бүх үг хэллэг орчин цагийн монгол хэлэнд тэр утгаараа хэрэглэгдэж байна. Энэ
сонин манай намын дайчин индэр нь болж, Ардын хувьсгалын үзэл санааг олон түмний
оюун бодолд анх хүргэх үйлсийг сурталцсан зохион байгуулж энгийн ойлгомжтой үг
хэллэгээр бичигдэж байжээ. Онцлог нь:
86 | Хуудас