Page 90 - demo1
P. 90

3.    Хэвшмэл хэлц: Ийм хэлцийн бүрэлдэхүүнд  орсон үгс нь утгын талаар

               тус тусдаа биеэ даасан шинжтэй бөгөөд ийм утга шилжээгүй, зүйрлээгүй байдаг. Гэхдээ
               бүрэлдүүлбэрийг нь солин өөрчилж болохооргүй, хоорондыг нэгдэл нь нягт уялдаатай

               хэвшсэн байдаг бүрэлдүүлбэрүүдийн утгын нэгдлээс хэлцийн утга илэрдэг.
                       Төгс  болон  заримдаг  хэлцийг  харь  хэлэнд  үгчлэн  орчуулж  болдоггүй  байхад

               хэвшмэл хэлцийг үгчлэн орчуулахад утга гаждаггүй. Гэхдээ тухайн хэлний дүйх хэлцээр

               нь  орчуулбал  илтгэх  санаа,  гарах  агуулга  зүйн  гол  шаардлагын  нэг  бол
               сондгойруулахгүй зарчим буюу үгийн тэгш хэм хэмжээг алдуулахгүй бичих ёс юм. Энэ

               шаардлагыг  биелүүлэхэд  хоршоо  болон  нийлэмж  үг  онцгой  үүрэгтэй.  Сонины  ганц
               дугаарыг аваад үзсэн ч хоршоо нийлэмж үг цөөнгүй.

                       Нийтлэлийн найруулгад ганц тооны нэр үгийг  олон утгаар хэрэглэх нь нэлээд

               түгээмэл шинжтэй. Нийтлэлийн өнгө аясыг илтгэхэд тийн ялгалын дагаврыг найруулах
               үүрэг тун их бөгөөд ажиглавал харьяалахын тийн ялгалын давтамж их байна. Түүнчлэн

               үгзүйн  онцлог  шинжийн  нэг  бол  биеийн  хамаатуулахын  төлөөний  үгийг  элбэг
               хэрэглэдэг.

                       Аливаа  зүйлийг  илэрхийлэх  өгүүлбэрзүйн  арга  хэрэглүүрийн  өргөн  дэлгэр,
               хөгжингүй тогтолцоотой байдаг нь нийтлэлийн хэл найруулгын нэг онцлог шинж болох

               төдийгүй, эдгээрийн дийлэнх нь нийтэд хүртээмжтэй өгүүлбэр зүйн нэгж болж байдаг

               ярианы  хэлний  хам  бүтцэд  хамаарна.  Нийтлэлийн  найруулгад  өгүүлбэрийн  доторх
               утгазүйн хувьд учир холбогдолтой гишүүнийг чухалчлах явдал нийлээн бий.

                       Найруулгын  өнгө  ялгараатай  болгоход  нөлөөлөх  нэгэн  онцлог  шинж  бол
               зэрэгцсэн гишүүд бүхий өгүүлбэрийн хам бүтэц, мөн биеийн төлөөний үгэнд холбогдох

               дэлгэрэнгүй тодотгогч гишүүн бүхий өгүүлбэр нийтлэлийн найруулгад цөөнгүй байдаг.


                       Нийтлэл,                                                                  мэдээ

               Сонин             хэвлэлийн             найруулга,             түүний            онцлог
               Сонин  хэвлэл,  телевиз  радио,  олон  нийтийн  мэдээллийн  хэрэгслийн  найруулга  нь

               сонин                 нийтлэлийн                  найруулгад                  хамаарна.

               Сонин хэвлэлийн найруулгын үндсэн төрөл нь тэргүүн өгүүлэл, дагалт өгүүлэл, мэдээ,
               сурвалжилга,  тэмдэглэл,  ярилцлага,  нийтлэл,  уншигчийн  захиа  зэрэг  болно.  Мөн

               зарлал, зургийн тайлбар чухал үүрэгтэй.
                        Сонин нийтлэлийн найруулга

                       Баталгаа нотолгоотой
                       Шинэ сэргэг мэдээллийг дамжуулдаг

               89 | Хуудас
   85   86   87   88   89   90   91   92   93   94   95