Page 94 - demo1
P. 94
Тухайн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн хүмүүст зориулагддаг. Шинжлэх
ухааны нэр томьёо, латин гаралтай үг их орно.
Хэлний яруу хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд үгийг шууд утгаар хэрэглэнэ.
Эрдэм шинжилгээний ихэнх зохиол судалж байгаа зүйлийн
- Онолын үндэслэл
- Судлахын ач холбогдол
- Судалгаанаас гарах үр дүн
- Өмнөх эрдэмтдийн судалгааны тойм
- Бусдын санал
- Өөрийн санал, баталгаа, нотолгоо
- Дүгнэлт
- Ашигласан ном хэрэглэгдэхүүн гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.
Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол.
Эрдэм шинжилгээний сурталчилгааны өгүүлэл, хялбаршуулсан товхимол, нэвтэрхий
толь бичиг, сургалт заах аргын зөвлөмж, хичээлийн хөтөлбөр, гарын авлага орно.
- Мэргэжлийн хүмүүсээс гадна олон нийтэд зориулагдана.
-Энгийн ойлгомжтой байх тул гэр томьёо бага орно.
-Шинжлэх ухааны ололт амжилтыг танин мэдүүлэх, үнэнийг ойлгуулахаас гадна
ухуулга сурталчилгааны чиглэлтэй, уншигчдад нөлөөлөх нөлөө хүчтэй, итгэл
үнэмшилтэй байх тул хэлний яруу хэрэглүүрийг ашиглаж болно.
-Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиолд бичлэгийн тогтсон хэв загвар төдий л
байдаггүй.
Эрдэм шинжилгээний найруулгын онцлог
Үг зүйн онцлог
93 | Хуудас