Page 99 - demo1
P. 99
Лувсанпэрэнлэй, бичээч цорж Агваанцэрэн нар тус тус уран зохиол, шүлгийн онолыг
бичжээ.
Монголын эртний шүлэг сургаал, домог, тууж
Дорно дахины улс үндэстний уран зохиолд сургаалын зохиол хэмээх өвөрмөц сонин
төрөл зүйл байдаг. Энэхүү төрөл зүйл нь Монголын уран зохиолд ам болон бичгийн
уламжлалтай. Монгол ардын зүйр цэцэн үгийн төрөлд сургаалын шүлгийн үр хөврөл
бүрэлдэн бий болсон гэж хэлж болно. Ардын зүйр цэцэн үгээс эх үндэстэй олон шүлэг
сургаал “Нууц товчоо”-нд байдаг.
Тэрчлэн монгол ардын аман зохиолын ерөөл, дуу, зүйр цэцэн үгэнд уран сургаалын
шүлэг түгээмэл буй. Монголын олон ястны хурим найрын “Эхийн цагаан сүүний
харамжын үг”,”Захиа үг” зэрэг нь бүхэлдээ сургаалын шинж санаатай шүлэг, ерөөл
байдаг бол буриадын “Ууцны дуу” хэмээх хурим найрын дуу нь хүнээ харийн газар
хадамд очоод аятай дүйтэй амьдрахыг захиж сургамжилсан агуулгатай шүлэг юм.
XIII, XIY зууны үеийн сургаалын шүлэг нь 12-13-р зууны үеийн эр зоригийг бадруулсан
баатарлаг шинжийг илтгэсэн шашны халдвар ороогүй иргэний шинжтэй шүлэг нөгөө
талд нь буддын шашны үзэл санааг номлосон буюу бурхны магтаал сургаалын шүлгүүд
зэрэгцэн хөгжиж байв. Жишээ нь: “Алтан ордны үйсэн дээрх бичиг”, “Турфаны
цуглуулгын доторх зарим шүлэг” гэх мэт
XYII зууны үеэс бурхан шашны буян нүгэл хүлцэнгүй чанарыг номлосон шинэ агуулга
бүхий шүлэг сургаал голлох байрыг эзэлдэг. Энэхүү бурхны шашны номлол суртахуун
бүхий сургаалын шүлгийг XYII-XYIII зууны үед цоо шинээр гарч ирсэн гэж ойлгож
болохгүй. Учир нь XIY зууны эхэн үеэс төр шашны ёс зүйг номлосон “Нити шаштир”
буюу хос ёсны сургаалыг орчуулж байсан төдийгүй монголчууд өөрсдөө буяны ач тусыг
номлосон томоохон сургаалын шүлгийг монгол хэлээр зохиож модон бараар дармалдан
хэвлэж байжээ.
Үүнээс гадна шарын шашин хүчтэй дэлгэрсэнтэй холбогдон бурханы ном зохиолыг
орчуулж , энэтхэг түвдийн бясалган номлогч эрдэмтэн нарын зохиол бүтээлийг
дуурайсан маягтай шүлэг сургаалыг монгол лам нараас төвд хэлээр зохиох нь олнтой
байсан. Үүнд Заябандид Лувсанпэрэнлэй /1642-1715/ ”Хос ёсны сургаал”, “Алтан
хатгуур”, Сүмбэ хамба Ишбалжир “Хөхөөн эгшиг дуун”, Цахар гэвш Лувсанчүлтэм
/1740-1810/”Архины хор хордлогыг үзүүлсэн сургаал” Дандар Лхаарамба /1758-1856/
98 | Хуудас