Page 101 - demo1
P. 101

Э.Хэнишийн хэвлүүлсэн Берлин хотын Турфаны цуглуулгын монгол бичигт “TMID

               130” гэсэн шифиртэй 20 төр  шүлэг  багтаасан ганц хуудас буй. Үүний утга агуулгыг
               судалж  үзэхэд  шашны  хоосон  чанарын  гүн  ухааны  номлол  сургаалын  нэг  Билиг

               барамидын  тухай  шүлэг  болох  нь  тодорсон  юм.  Уг  шүлгийн  тухай  Д.Цэрэнсодном
               “Берлиний Турфаны цуглуулгын  дотрох монгол шүлгийн нэгэн дурсгал” гэдэг өгүүлэл

               бичиж  германы  “Эртний  дорно  дахины  судлал”  хэмээх  цуврал  бичгийн  YIII  ботид

               хэвлүүлжээ.

               Уг шүлэгт шашны гүн ухааны номлолыг яруу найргийн хэлээр сэнхрүүлж бичсэн нь

               сонин  юм.  Бидэнд  энэ  шүлгийн  утга  санаа  агуулга  нь  онц  сонирхолтой  биш.  Харин

               шүлгийн  уран  яруу  хэллэг,  холбоцын  өвөрмөц  сонин  арга  тэргүүтэн  нь  тэр  үеийн
               шүлгийн  бүтцийг  судлахад  сонин  байна.  Түүнээс  гадна    XIY  зууны  эхэн  үеийн

               сургаалын зохиолд хэлбэр, агуулгын ихээхэн өөрчлөлт орж энэтхэг төвөдийн сургаалын
               зохиол хүчтэй нөлөөлөх болсны баримтыг бид энэхүү билиг барамидын тухай болон

               хойно өгүүлэх бусад сургаалын шүлгүүдээс олж үзэж болно.


               Оюунтүлхүүр бол XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн монгол сургаалын зохиолын
               цоморлог болно. Уг зохилын агуулгыг нягтлан үзвээс XIII зууны үеийн монголчуудын

               төр ёсны зохиолын дурсгал бичиг “Их засаг” хэмээх хууль зүйн бичиг үзэн Чингисийн

               зарлиг сургаал буюу “Чингисийн билэг” зэрэг зохиолын гол гол санааг уламжлан авч
               улмаар  XIY  зууны  үеэс  монгол  утга  зохиолд  нэвтэрч  орж  ирсэн  “Рашааны  дусал”

               “Субашид” зэрэг хос ёсны сургаалын нөлөө тусгалаар баяжиж ирсэн байдал ажиглагдаж
               байна.


               Энэ зохиолын судлагдсан байдлыг авч үзвэл А.Попов, А.Позднеев  нарыг эмхэтгэсэн

               “Монгол утга зохиолын дээж бичгүүдэд” орж нийтлэгдсэн байна. Энэ зууны эхэн үеэр
               УБ-т хоёр ч удаа хэвлэгджээ.  Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тоймын” I

               дэвтэртээ  уг  сургаалын  утга  чанарын  талаар  товч  тодорхойлолт  өгсний  дээр

               Оюунтүлхүүрийн олон эхийг харьцуулан судлаад алдаа мадгийг нягтлан засаж нэгдмэл
               эхийг бэлтгэж “Зуун билэг” хэмээх дээж бичигтээ тайлбар өгүүлэлтэй хэвлүүлжээ.


               Оюунтүлхүүр хэмээх энэ сургаалын шүлгийн үзэл санаа нь:


                           Өндөр их заяатыг үзэн ядваас


                           Өөрийн амны хишиг зайлах



               100 | Хуудас
   96   97   98   99   100   101   102   103   104